ЗГ: 21 мянга гаруй иргэний тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэв

2019 оны 12 сарын 30

Arslan.mn

Засгийн газрын хуралдаан өнөөдөр өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.

ЗАРИМ ИРГЭНИЙ ТЭТГЭВРИЙГ 50 МЯНГАН ТӨГРӨГӨӨР НЭМЭВ

Олон хүүхэд төрүүлсэн болон ажилласан жилийн болзол хангасан нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгосон иргэний тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмлээ.

Тогтоолыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр шийдвэрлэв.

1991-1994 онд тэтгэвэр тогтоолгосон 44 мянган иргэний 21.2 мянга нь Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байна. Эдгээрийн 14.4 мянга буюу 68 хувь нь олон хүүхэд төрүүлсэн нөхцөлөөр, 3.8 мянга буюу 18 хувь нь ажилласан жилийн болзол хангасан үндэслэлээр эрт тэтгэвэр тогтоолгосон юм. Ажилласан жил цөөн, тэтгэврийн хэмжээ нь бага байгааг харгалзан дээрх 21.2 мянган иргэний тэтгэврийг нэмлээ. 

МАЛЧИН, ХУВИАРАА ХӨДӨЛМӨР ЭРХЛЭГЧИД ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛЭЭ НӨХӨН ТӨЛӨХ БОЛОМЖ БҮРДЭВ

Нийгмийн даатгалын болон Нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр, цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгоогүй иргэд тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломжтой боллоо.

Нэг сард төлөх шимтгэлийн  хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 420 мянган төгрөгийн 10 хувь буюу сард 42 мянган төгрөг байхаар тогтоолоо.

Шимтгэлээ хэдэн жилээр нөхөн төлөх нь тухайн иргэний сонголт байх юм. 1995-2019 онд шимтгэл төлж чадаагүй иргэд 2020 оны 12 дугаар сарын 31-ний дотор үндсэн болон түр оршин суугаа газрынхаа Нийгмийн даатгалын байгууллагад хүсэлтээ гаргах ёстой. Нийгмийн даатгалын байгууллага шимтгэл нөхөн төлөхтэй холбоотой зөвлөгөө, мэдээллийг иргэдэд тухай бүр нь өгөх юм. 88 мянган малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн шимтгэлээ нөхөн төлнө гэсэн судалгаа гарсан байна. 

Эх сурвалж: Засгийн газрын ХМА
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
angry an post
1
612153
10 эможи

nemehbayar
2020-01-06 14:10
yamar sonin yum be jil nuhuj avahad ter uein hudulmurin dood tuwshungeer baij bolohgvi yum y ard tumniig arai l dord uzej bna da
Зочин
2020-01-04 16:45
20 онд тэтгэвэрийн доод хэмжээг 500 мянга болгох хөтөлбөртэй намыг л дэмжинэ шүү МАН АН хоёр намд нэгч санал өгөхгүй шүү 300 мянгын тэтгэвэр авдаг хүмүүсээ
Өвгөн
2020-01-04 16:42
8 хувь чинь 24000 төг л нэмэгдэнэ Тохуу хийгээд бна Тэтгэвэрийн доод хэмжээг дор хаяж 500 мянга түүнээс ч илүү болгох хэрэгтэй ЗГ ын гишүүд та нар 310 мянгаар 1 сар амьдраад үз Тэгвэл мэднэ дээ
Зочин
2020-01-03 18:21
АХМАДУУДЫН ТЭТГЭВЭРЭЭ НЭМЖ ӨГМӨӨР БАЙНА АА ТЭТГЭВЭРИЙГ 8 ХУВИАР НЭМНЭ ГЭСЭН ХЭЗЭЭ НЭМЭХ ЮМ БЭ ЦАГААН САР ДӨХЛӨӨ МАН НАМ АМЛАЛТАА БИЕЛҮҮЛЭЭД АХМАДУУДЫН ТЭТГЭВЭРИЙГ НЬ ОВООХОН ШИГ НЭМЭЭД ӨГЧӨӨЧ ЭЭ
Иргэн
2020-01-02 13:17
Нэмээд орсон юм биш үү
Зочин
2020-01-01 22:53
Тэтгэвэр 8% нэмнэ гэсэн алга доо. Хууртаж ханахгүй итгэх юм доо.
Иргэг
2020-01-01 19:22
Шал худлаа л байна шүү дээ.Шинэ оноо иудлаа шоугаар угтаад л !!!.
зочин
2019-12-31 00:52
50.000 төгрөг өнөөдөр бидний амьдрал амжиргаанд нэмэр болох нь юул болно цалин тэтгэвэр 50.000 нэмсэн нэрээр бараа бүтээгдэхүүний үнэ дийлдэхээ болино.
Зочин
2019-12-30 18:11
Зочин
2019-12-30 16:04
Тэтгэвэр нэмэх молиго шоу байжээ
Зочин
2019-12-30 15:43
keyboard_arrow_up