Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулна

2019 оны 12 сарын 25

Arslan.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар, “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн I үе шатны төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт олгохоор болов.

Тус төсөл нь гурван хэсэгтэй бөгөөд Монгол Улсын Засгийн газр, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх юм. Ингэхдээ, Азийн хөгжлийн банкнаас 158 сая ам.доллар зарцуулах юм. Эхний шат буюу 2019-2024 онд ХУД-ийн эмнэлгийг загвар эмнэлэг болгон шинэчилж засварлан хоёр аймгийн нэгдсэн эмнэлгийг өргөтгөнө. Мөн хотын гэр хорооллын дөрвөн өрхийн эмнэлгийг жишиг төв болгож, таван сумын эмнэлгийг шинэчлэхээр төлөвлөжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612000
2 эможи

Зочин
2019-12-25 19:51
keyboard_arrow_up