Улаанбаатар тусгай замын автобус, дүүжин зам болон соронзон галт тэрэгтэй болно

2019 оны 12 сарын 25

Arslan.mn

- Засгийн газрын өнөөдрийн /2019.12.25/ хуралдаанаас гаргасан шийдвэр -

"Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээвэр нэвтрүүлэх төсөл”-ийн санхүүжилтийг Бүгд Найрамдах Франц Улсын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд шийдвэрлэх талаар яаралтай судалж, ондоо багтаан тус улсад албан хүсэлтээ уламжлах болов.

Зээлийн хөрөнгөөр эхний ээлжинд Баянхошуу орчмоос III, IV хороолол хүртэл болон Энхтайваны гүүр, Чингисийн өргөн чөлөөний замын түгжрэлийг бууруулах зорилготой хоёр шугам нээхээр төлөвлөж байна.

Дүүжин тээврээр цагт 2,500-3,000 хүн үйлчлүүлэх бөгөөд Баянхошуунаас Ард Аюушийн өргөн чөлөө хүртэл 16 минут, Зайсангаас хотын төв рүү найман минутад зорчино гэж тооцоолжээ. 

“Цахилгаан соронзон тээвэр төсөл”-ийг олон улсын албан ёсны хөгжлийн санхүүжилт болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлнэ. Эхний ээлжинд Таван шар орчмоос Офицеруудын ордон хүртэл 14 зогсоолтой шугам тавих юм. Энэ чиглэлд өдөрт 21 мянга орчим хүн зорчих бөгөөд Энхтайвны өргөн чөлөөний ачаалал 68 хувь буурна. 

Тусгай замын автобус BRT-г 2020 онд эхний ээлжинд Нисэх-Долоон буудал чиглэлд 15 буудалтай байхаар нэвтрүүлнэ. Дараагийн шатанд хотын төв замуудад тойрог хэлбэрийн маршрутаар 60 орчим буудалтай байхаар төлөвлөжээ. Ингэснээр замын түгжрэл 20-30 хувь буурна гэж тооцоолсон байна. Энэ автобус нь замын голоор тусгайлан зассан, зөвхөн өөрийн зориулалтын замаар зорчих бөгөөд бусад тээврийн хэрэгсэлтэй зам булаалддаггүй онцлогтой юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611996
0 эможи

Зочин
2019-12-25 19:51
keyboard_arrow_up