БАРИМТ: У.Хүрэлсүх “Хадгаламж” банкны 14.2 тэрбум төгрөгийн хэргээр шүүхэд дуудагдаж, Өршөөлийн хуулиар гурван жилийг хасуулж байжээ
Одоогоос 12 жилийн өмнө "Хадгаламж" банкны 14.2 тэрбум төгрөгөөр казинодсон хэрэгт одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунай болоод нэр бүхий бизнесмэнүүд холбогдож, тус банкны захирал асан Ц.Чимэдцэрэн казино тоглосон гэдгээ хүлээж ганцаараа ял авч байв.
Тэгвэл тэдний улсад учруулсан 14.2 тэрбум төгрөгийн хохирол одоог хүртэл төлөгдөөгүй талаар албаны эх сурвалж мэдээлж, энэ талаарх мэдээллийгч хэвлэлүүд дэлгэн тавьж байсан удаатай.
Тэдний уг хэргийн асуудлаар шүүхийн танхимд хамт зогсож байсан зураг олон нийтэд тарсан бол энэ удаа ШҮҮХИЙН ТОГТООЛ нь ил боллоо.
2008 оны гуравдугаар сарын 18-ны өдрийн шүүхийн уг тогтоолд:
Шүүгдэгч 12 хүний нэр байгаагийн нэг нь одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх байгаа юм. Тэрбээр өмгөөлөгч Б.Батсүхийн хамтаар тус шүүх хуралд оролцож байжээ.
Харин хохирогч буюу иргэний нэхэмжлэгчээр “Хадгаламж” банкийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Батжаргал түүний өмгөөлөгч Б.Батзаяа, Төрийн өмчийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цогтгэрэл нарын хүмүүс оролцсон байна.
-ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ШҮҮХЭД ХУДАЛ МЭДҮҮЛЭГ ӨГЧ БАЙЖЭЭ-
Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.6-г журамлан мөн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т заасан гэмт хэрэгт холбогдсон У.Хүрэлсүхийг түүнийг худал мэдүүлэг өгсөн гэж үзсэн байна.
Тодруулбал, тус хэрэгт холбоотой фургон автомашиныг “МАХН-ын Уламжлал, шинэчлэлийн жигүүрт дамжуулан өгсөн, тэдний өмч юм. Тэд мөнгийг нь төлнө” гэх тайлбарыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн үед мэдүүлсэн боловч уг автомашины өмчлөх эрхийг бусдад шилжүүлэлгүй, захиран зарцуулах эрхийг өөртөө хадгалж байсан нь шүүхээр нотолсон байна. Тиймээс тус машиныг нь хураан авч байжээ.
Түүнчлэн Монгол улсын Сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгуульд МАХН-аас нэр дэвшигчийн нээлгэсэн хандивын дансанд уг автомашины бүртгүүлсэн, зардлын тайланд тусгагдсан эсэхийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь баримтаар нотолж чадаагүй байна.
Мөн тус шүүхийн тогтоолд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хүнд гэмт хэрэг үйлдсэн байх тул хувийн байдлыг нь харгалзан үзэж Өршөөлийн хуулиар гурван жилийг өршөөн хасна хэмээн бичжээ.
Цаашлаад Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудлыг шийдвэрлэх хүртэл хугацаанд түүнд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгах нь зүйтэй гэж үзжээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг доорх баримтаас харна уу.
Эх сурвалж: isee.mn
|