Х.Баделхан сайд 500 грамм чихэрээр сонгогчдоо “дайлжээ”

2019 оны 12 сарын 24

Arslan.mn

Сонгууль дагасан далд эдийн засгийн хэлбэр олширч эхэллээ. Энэ нь юу гэсэн үг болохыг бид бараг зөнгөөрөө мэдэрдэг, ойлгодог болжээ. Хэрхэн, ямар арга замаар сонгогчдынхоо өмнө бурхан мэт шүтэгдэж буянтан мэт аашлахаа тэд мэддэг болсны жишээ олон байна. Халамж нэгэнтээ сонгуулийн сонгодог технологи болчихсон юм бол үүнийг арилгах ямар ч аргагүй нь даанч үнэн. 

Халамжийн хамгийн трэнд болсон 10 кг будаа, гурил, ахмадуудад зориулдаг 20, 50, 100 мянган төгрөгийн хадгаламж нээх арга, багш, оюутнуудын дунд өндөр төсөвтэй тэтгэлэг зарлах, тойргийнхныхоо тоглох хүсэл дээр тоглосон элдэв тэмцээн уралдаан зохион байгуулах, жалга довоор нь шилдэг болгож зарлах, битон сав тараах өөрийн хөрөг зураг бүхий элдэв хоолны сав, данх тараах нь үргэлжилж байна.

Үүний нэг нь УИХ-ын гишүүн, БХБ-ын сайд Х.Баделхан өөрийн сонгогдсон Баян-Өлгий аймагт  “БХБ-ын сайд Х.Баделхан " гэсэн бичигтэй сэтгүүл, нэг аяга, 500 грамм савлагаа бүхий  чихэрийг  шинэ жилийн баярын бэлэг болгон тараажээ.

Харин гишүүний энэ үйлдлийг тойргийн сонгогчид нь “Биднийг сонгууль ойртохоор чихэрээр аргадаж явна, манай гишүүн” гэхчлэн ёжилж хүлээн авчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
3
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611885
5 эможи

Зочин
2019-12-24 19:29
Х.Баделхан

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up