Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлыг “Чингис хаан“ гэж нэрлэхээр болжээ
Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр, Хөшигийн хөндийд баригдаж буй шинэ нисэх буудлын нэрийг тогтоох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн байна.
Шинэ нисэх буудлыг "Чингис хаан" гэж нэрлэхээр болсон байна.
Шинэ нисэх буудлын хувьд олон улсын нислэгийн тав, орон нутгийн нислэгийн нэг хоолойтой. Агаарын 21 хөлгийн зогсоолтой.
Хөшигийн хөндийн онгоцны буудлын нисэхийн зурвас нь 3.6 км урт, дөрвөн метр өргөн, 38 см зузаантай. Хамгийн том давуу тал нь хоёр талаас бууж, хөөрөх боломжтой.
Нисэх буудал зургаан хүзүүвчтэй, нэгэн зэрэг найман хөлөгт үйлчлэх чадамжтай, цагт 1,500 зорчигч хүлээн авах хүчин чадалтай.
Нэг бүр нь 2,000 шоо метр шатахуун хадгалах дөрвөн танктай. Агаарын гурван хөлгийг шатахуунаар зэрэг цэнэглэх боломжтой гэдгийг албаныхан хэлж байв.