Ч.Хүрэлбаатар: Би консулын томилгоонд нөлөөлөөгүй. Надад тийм эрх байхгүй
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гадаад орнуудад Монгол Улсыг төлөөлөх консулуудыг томилсон. Тухайлбал, Монгол Улсаас Бүгд найрамдах Тува улсад суух Ерөнхий консулаар Ч. Ганболдыг, Монгол Улсаас Хонконгод суух Ерөнхий консулаар Г.Жаргалсайхан нарыг томилов.
Тува улсад суух Ерөнхий консулаар томилогдсон Ч. Ганболд нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын төрсөн ах юм байна.
Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Миний ах насаараа төрд ажиллаж байгаа. Тувагийн тэргүүнтэй сайн харилцаатай ажилладаг. Үүнийг нь бодсон юм болов уу. Би санал болгоогүй, надад тийм эрх байхгүй. Нөлөөлсөн зүйл ч байхгүй. Улс хоорондын хамтарсан байгууллагад ажиллаж байсан. Намайг хүүхэд байхад л Эрхүүд төгсөж ирээд ажлаа хийсэн. " гэв.