Ерөнхий сайд ЕСБХБ-ны ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав

2019 оны 11 сарын 14

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Европын сэргээн босголт, хөгжлийн банк /ЕСБХБ/-ны ерөнхийлөгч Сэр Сума Чакрабарти тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд ЕСБХБ Монгол Улсын хувийн хэвшлийг хөгжүүлэх зорилгоор 1.7 тэрбум еврогийн санхүүжилт олгосон нь эдийн засгийг төрөлжүүлэх, эдийн засаг өсөхөд ихээхэн нөлөө үзүүлснийг Ерөнхий сайд тэмдэглэв. Мөн Улаанбаатар-Дарханы хоёр эгнээ хатуу хучилттай автозам шинээр тавих, эрчим хүч, дулаан, ногоон орон сууц, гамшигт тэсвэртэй байдлыг сайжруулах зэрэг төслийг санхүүжүүлэхээр 300 сая ам.долларын Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр байгуулсанд талархал илэрхийллээ.

Европын сэргээн босголт, хөгжлийн банк нь Төв Азийн улс орнууд, тэр дундаа Монгол Улстай тогтоосон харилцаа, хамтын ажиллагаандаа өндөр ач холбогдол өгдөгийг ноён Сэр Сума Чакрабарти тэмдэглэв. Цаашид ногоон эдийн засгийн хүрээнд Улаанбаатар хот, бусад суурин газрын нийтийн аж ахуйн үйлчилгээг сайжруулах, сэргээгдэх эрчим хүч, авто болон төмөр зам, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байр нэмэхэд  идэвхтэй хамтрах боломжтой. Харилцаа, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, хөрөнгө оруулалт, санхүүжилтээ хэвээр үргэлжлүүлнэ хэмээлээ.

Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүн, эрчим хүч, хүнсний хэрэгцээгээ дотоодоос хангах зорилт тавьсан. Үүнээс гадна уул уурхай, боловсруулах үйлдвэр, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, газар тариалан, дэд бүтэц, агаарын тээвэр зэрэг салбараа хөгжүүлэхийн тулд ЕСБХБ-тай нягт хамтран ажиллахаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610515
1 эможи

Зочин
2019-11-15 02:27
keyboard_arrow_up