М.Билэгт гишүүний барьсан хавдрын эмнэлгийг төр 19.8 тэрбумаар түрээслэнэ
2020 оны төсөвт Хавдрын эмнэлэг барих төсөв суулгаагүй ч түрээслэх төсөв суулгаад байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, 2019 оноос эхлэн тус компанийн барьсан эмнэлгийн барилгыг төр 19 тэрбум төгрөгөөр түрээслэхээр болоод байгаа аж. Энэ талаар УИХ-ын гишүүн М.Билэгтээс тодрууллаа.
Тэрбээр " 2015 онд эмнэлгийг барилгыг ашиглалтад оруулах байсан. Гэтэл шантаажчид "Та тэртээ тэргүй жилд 1 сая ам.доллар төлж байгаа юм чинь бидэнд 1 сая ам.доллараа өгчих" гэсэн. Хавдар судлалын ойр орчимд шүүгч нар их байдаг. Ингэж шүүхийн урт удаан процесс эхэлсэн. Гэвч шударга үнэн ялсан.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Хавдар судлалын үндэсний төвийн захирал Ж.Чинбүрэн нар нэр төрөөрөө дэнчин тавьж, энэ барилгыг хавдраар шаналсан хүмүүст ашиглая гэсэн.
Энэ барилгыг худалдвал миний болон Засгийн газрын нэр хүнд унах учир би зараагүй, түрээсэлж байна. Ингээд би 20-30 жилийн хугацаатай түрээсэлье гэсэн. Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Улс худалдаад авчих юмсан" гэж байсан. Засгийн газар төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд түрээслэхээр болсон.
Тэр 19.8 сая тэрбум төгрөг чинь дан ганц түрээс бус эмнэлэг дотор байх ор дэр, гал тогоо гэх мэтээр задарна. Гэхдээ миний туйлын зорилго бол түрээслэх биш. Засгийн газрынхаа тавьсан саналыг хүндэтгэж байна..." гэв.