Монгол, Японы Ерөнхий сайд нар уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Япон улсын Ерөнхий сайд Абэ Шинзо өнөөдөр тус улсын Төрийн хүндэтгэлийн ордонд хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Абэ Шинзо Япон Улсын зарим бүсийг дайрсан “Хагабис” хар шуурга, байгалийн гамшигтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас эмгэнэл илэрхийлж, хүмүүнлэгийн дэмжлэг илгээсэнд талархал илэрхийлээд "Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн онд Япон Улсад айлчлах үеэр хоёр талын ярилцсан асуудлууд эдүгээ амжилттай хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байна гэдгээ мөн илэрхийлжээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ерөнхий сайд Абэ Шинзотой дахин уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв.
Мөн Монгол Улс, Япон Улсын идэвхтэй энх тайванч гадаад бодлого, мөн Абэ Шинзогийн дэвшүүлсэн “Энэтхэг-Номхон далайн үзэл санаа”-г дэмжиж байгаагаа дахин илэрхийлжээ.