Л.Оюун-Эрдэнэ сайдын төрсөн нутагт АЙМГУУДААС ч өндөр ТӨСӨВ хуваарилжээ
2020 онд Хэнтий, Увс аймагт хамгийн их хөрөнгө оруулалт хийхээр төсөвлөсөн нь гишүүдийн шүүмжлэлийг хүлээв.
Энэ талаар өнгөрсөн долоо хоногт чуулганы үеэр гишүүд Хэнтий аймагт 235 тэрбум, Архангай аймагт 139 тэрбум, Дорнод, Сүхбаатарынх 30-35 тэрбум төгрөг байна. Яагаад эдийн засгийн чиг хандлагаа харж чадахгүй байна вэ? Дархан, Эрдэнэт, Улаанбаатар, Төв аймаг гэсэн газрууддаа яагаад хөрөнгө оруулалтыг хасдаг вэ. Тусгай сангуудаа хассан байна гэж гишүүдийн шүүмжилж өртөв.
Өнөө жил ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн тойрог буюу Хэнтий аймагт хамгийн их хөрөнгө оруулалтыг төсөвлөжээ.
2020 онд Хэнтий аймагт улсын чанартай хөрөнгө оруулалтаас гадна 142 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төсөвлөсөн.
Тодруулбал, төсвийн хөрөнгө оруулалтыг хүн амтай нь харьцуулбал нэг хүнд ногдох хэмжээгээр хамгийн бага нь Орхон аймаг. Тэнд нэг хүнд 197.4 мянган төгрөг ногдож байгаа бол Хэнтий аймаг нэг хүнд ногдох хөрөнгө оруулалт нь 1.8 сая төгрөг буюу хамгийн их нь.
Үүнээс гадна
- БОАЖ-ын сайдын нийт төсвийн 31.9 хувь,
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 77.8,
- Зам тээврийн сайдын 31.5 хувь нь Хэнтий аймагт ногдож байгаа аж.
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн төрсөн нутаг болох Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгонд л гэхэд 27.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тавьсан нь зарим аймгуудаас ч илүү хөрөнгө оруулалт болжээ.
100 гаруй мянган хүн амтай аймагт 4000 ч хүрэхгүй иргэнтэй тосгоноос бага төсөв суулгасан нь төсвийн тэгш бус хуваарилалтын наад захын жишээ гэдгийг гишүүд эсэргүүцснээс болж төсвийн тэгш бус хуваарилалтыг хоёрдугаар хэлэлцүүлэгт засч оруулж ирэх үүргийг гишүүд Сангийн сайдад өгсөн юм.
Харин Сангийн сайд, Засгийн газраас өргөн барьсан төсвөө хэрхэн өөрчлөх нь хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр тодорхой болох нь.