Монгол, Хятадын дипломат харилцааны 70 жилийн ойн шуудангийн марк худалдаанд гарлаа

2019 оны 10 сарын 18

Arslan.mn

“Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой” сэдэвт шуудангийн маркийн анхны өдрийг Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн танхимд нээлээ.  

Тус марк нь Монгол Улс 1924 онд анхны марк гаргаж байснаас хойшхи 1052 дахь дугаарын сэдвийн марк болжээ.  Монгол, Хятадын ирээдүй, хойч үе болсон Үндэсний хувцастай бяцхан хүүхдүүд,  хоёр орны төрийн далбаа,  улсын нэрийн бичвэр, улс үндэстний онцлогийг шингээсэн хээ хуарыг марканд дүрсэлж, 12.000 сер, 6.000 анхны өдрийн дугтуйны хамтаар хэвлэж, худалдаанд гаргажээ.

Arslan.mn

Энэхүү шуудангийн марк нь Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн манай хоёр орны харилцааны бэлэгдлийн эд өлгийн зүйл болж, марк сонирхогчдын үнэт цуглуулга, дэлхийн улс орнуудад түүхийн сурталчилгаа, хойч үед өвлөгдөн үлдэх бүтээл болох нь гарцаагүй гэж Шадар сайд Ө.Энхтүвшин тодотгов. Элчин сайд Шин Хаймин энэхүү үйл явдлыг  Монголын ард түмнээс манай ард иргэдэд хандан ирүүлж буй том хүндэтгэл хэмээн тодорхойлсон юм.

Arslan.mnArslan.mn

 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609436
0 эможи

Зочин
2019-10-18 17:39
keyboard_arrow_up