Ч.Хүрэлбаатар: Төрийн үйлчилгээний 38 төрлийн хураамжийг И-баримт систем ашиглан төлөх боломжтой болсон

2019 оны 10 сарын 16

Arslan.mn

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газрын өнөөдөр болсон хуралдааны талаар мэдээлэл хийж байна. 

Тэрбээр "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шийдвэр гаргаж, иргэдэд учруулдаг төрийн хүнд суртал чирэгдлийг бууруулах нэг алхам боллоо. 

Төрийн үйлчилгээ, лавлагаа авахын тулд иргэд төрийн байгууллага дээр нь очиж, банканд төлбөрөө төлөх гэж цаг хугацаа алдах шаардлагагүй болсон. Өнөөдрөөс эхлэн нийслэлийн 152 хороогоор дамжуулан иргэд төрийн үйлчилгээ авахдаа төлбөрийг И-баримт систем ашиглан төлөх шийдлийг нэвтрүүлж байна. 

Үүний тулд бид судалгаа хийж туршсан. 

Эхний ээлжинд иргэд төрийн 38 үйлчилгээ, лавлагааг ийнхүү авах боломжтой. 

Мөн иргэдээс авч байгаа төлбөрийн хувь хэмжээг бууруулахаар болж байна.

Дээрх 38 төрлийн үйлчилгээ нь иргэний үнэмлэх, гадаад пасспорт, гэрлэлтийн лавлагаа гэх мэт УБЕГ-ын үйлчилгээнүүд юм. Зөвхөн гадаад паспорт захиалах гэж 2-3 цаг зарцуулдаг байсан бол өнөөдрөөс 2-3 минут л зарцуулдаг болж байна. Үүнээс гадна 1000 төгрөг төлсөн ч буцаан олголт өгч, и-баримт өгдөг болж байна.

Энэ хүрээнд бусад сайд нар холбогдох дүрэм журамдаа өөрчлөлт оруулж, хүнд суртлыг бууруулах бөгөөд цаашид төрийн үйлчилгээний хураамжийг бууруулах чиглэлээр Ерөнхий сайд үүрэг даалгавар өгч байна" гэлээ. 

ШУУД ХҮЛЭЭН АВЧ ҮЗНЭ ҮҮ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609322
1 эможи

Зочин
2019-10-16 23:11
Зочин
2019-10-16 11:53
keyboard_arrow_up