Ц.Даваасүрэн: Гэр хорооллын шөнийн тарифыг тэглэхгүй
Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт арваннэгдүгээр сарын 1-ээс гуравдугаар сарын 31-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд гэр хорооллын бүсэд орших хоёр тарифт тоолууртай өрхүүд 21:00-06:00 цагийн хооронд хөнгөлөлттэй үнээр цахилгаан хэрэглэх юм. Энэ талаар УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнээс тодруулга авлаа.
Тэрбээр "Гэр хорооллын шөнийн тарифыг тэглэхгүй. Харин 220кв-той айл 750кв цахилгаан эрчим хүч хэрэглэнэ. Тэрнээс илүү хэрэглэвэл төлбөрөө төлнө.
Сайжруулсан түлш хийх нүүрсээ "Энержи ресурс"-аас авахаа болид Тавантолгойгоос авах асуудал гараагүй. Тавантолгойн нүүрс болохгүй. "Энержи ресурс"-ын нүүрс чинь угаасан нүүрс учраас янз бүрийн хольц байхгүй. Ийм нүүрсээр л сайжруулсан түлш хийх боломжтой. "Энержи ресурс"-аас 800 мянган тонн нүүрс үнэгүй авсан асуудлыг сайн хэлж мэдэхгүй байна. Ямартай ч 600 мянгыг лав авсан байх. Тэр компани нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, газрын хэвлийн баялаг ард түмний өмч байна гэдэг заалтын дагуу, Засгийн газрын хүсэлтийн дагуу үнэгүй нийлүүлсэн." гэв.