БАРИМТ: Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тойрогтоо 231.2 ТЭРБУМЫН КОНЦЕСС ТӨСӨВЛӨЖЭЭ
Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрыг МАН-ын нөхөд нь унагахдаа “Танхимын сайд нартаа 800 тэрбум төгрөгийн концесс өгсөн” гэж буруутгаж байв. Хачирхалтай нь, У.Хүрэлсүхийн Засгийн газар Ж.Мөнхбатад хамаарах концессыг гэрээг цуцалж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тэргүүтэй нөхдүүдэд дур зоргоор нь концессын гэрээг өгсөн байдаг.
Тодруулбал, ХЗДХ-ийн сайд асан С.Бямбацогт 67.7, ХНХ-ийн сайд асан Н.Номтойбаяр 9.5, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн тойрог болох Увс руу 130 тэрбумыг төсвөөс авахаар болжээ.
Ж.Эрдэнэбатын Засгийн газар "алдарт долоон концесс"-оо төсвийн гадуур батлаж, УИХ дээр нарийвчлан хэлэлцүүлэхгүйгээр зохицуулсан байдаг. Үүнийг тухайн үед Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан Ч.Хүрэлбаатар ухаж асуусаар байгаад, илрүүлж байв. Тэрээр ОУВС-гийн хөтөлбөрт орж буй эмзэг үед концесс хэрэгжүүлэх нь буруу гэх санааг ч маш тодорхой илэрхийлсэн байдаг.
Гэвч У.Хүрэлсүхийн засгийн газарт Сангийн сайдаар ажиллаж буй Ч.Хүрэлбаатар нь алдарт долоод багтсан Увсын тойрогт хэрэгжих концессыг хасалгүй, 2020 оноос эхлэн төсөвт суулгахаар оруулж иржээ. Тодруулбал,
“Завхан аймгийн Сонгино сумаас Увс аймгийн Хяргас Зүүн хаяа чиглэлийн 135.5 км хатуу хучилттай авто замын концесс тухайн үедээ уг ажил 211.3 тэрбумаар төсөвлөгдөж байв. Тэгвэл 2020 оны төсөвт 231.2 тэрбум болж, өртгөө 20 тэрбумаар өсгөж оруулж иржээ. 2020 оны улсын төсөвт төсөвлөгдсөнөөр авто зам барьсан компани 130 тэрбум төгрөгийг ирэх жил улсаас авах юм байна.
Монгол улсынхаа төлөө, ирээдүй хойчийнхоо боломжийг хулгайлж, ядуу зүдүү явах нөхцөлийг бүрдүүлж, их өрөнд жилээс жилд унагаж буй Ч.Хүрэлбаатар тэргүүтэй нөхдийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдсээр байж, дараад хаацайлаад өнгөрч байх шиг байна. ШУДРАГА ЁСНЫ СЭЛЭМ БАЙДАГГҮЙ АЖЭЭ!
Жилээс жилд Монгол Улсын төсөв алдагдалтай батлагдаж, гадаад өр нь нэмэгдсээр байна. Төрөөс баяжих сонирхолтой ийм хүмүүсийг сонгох эсэх эрх нь иргэд бидний гарт бий гэдгийг санахтун.
АРСЛАН.мн мэдээллийн сайт концессын гэрээтэй холбоотой баримтуудыг цувралаар хүргэж байна.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...