Ё.Баатарбилэг: Улстөржилтөөс болж УДБЭТ, УДЭТ, Төв номын сангийн хөрөнгө оруулалтыг зогсоолоо
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр Байгалийн түүхийн музейн барилгын асуудлаар тус музейгийн үйл ажиллагаатай танилцан мэдээлэл хийлээ.
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг "Энэ үеэр тэрбээр мэдээлэхдээ “Ирэх 2020 оны улсын төсвийн номонд Үндэсний төв номын сан, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр, Улсын драмын эрдмийн театрын барилгыг шинээр барихад нийт 12 тэрбум төгрөг төсөвлөсөн. Одоо энэ улстөржилт хэрээс хэтэрч, соёлын байгууллагуудын хөрөнгө оруулалтын асуудлыг зогсоохоос өөр аргагүй боллоо. Би одоо Сангийн сайд, Төсвийн байнгын хорооны даргад өөрийн саналаа хүргүүлж байна. Засгийн газраас соёлын салбарт сүүлийн 90 оноос хойш хийгээгүй хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэж, хэрэгжүүлэхээр зургийн ажлыг эхлүүлсэн. Энэ ажлын тодорхой хувийг Засгийн газрын нөөцөөс гаргаж, энэ зунаас ажлууд нь эхлээд ирэх жилийн төсөвт эдгээр барилгын ажлуудыг эхлүүлэхээр явж байсан. Харамсалтай нь нэр бүхий улс төрч, соёл урлагийн зүтгэлтнүүд, архитектор, төрийн бус байгууллагууд болон хувь хүмүүс эсэргүүцлээ илэрхийллээ. Тийм болохоор би энэ 12 тэрбум төгрөгийг Төсвийн тухай хуульд зохицуулалт хийж, манай боловсрол, спорт, шинжлэх ухааны салбарт тулгамдсан олон асуудлыг шийдэхэд зарцуулах санал хүргүүлж байна. Маш харамсалтай байна” гэв.
ШУУД ХҮЛЭЭН АВЧ ҮЗНЭ ҮҮ:
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|