Сайд аа, “Өдөр өнжүүлэх“-үүд хүүхдийн эрхийг зөрчиж байна

2019 оны 10 сарын 08

Arslan.mn

БСШУС-ын сайд таны тушаал гарчээ. Тэрхүү тушаалыг сонссон хүүхдүүд ямар их баярлаж байна гээч. Хоёрдугаар ангид сурдаг зээ охин минь "Одоо сургууль  амрах юм байна, гоё гоё гэж дэвхцэхэд  ээж нь  "Сургууль амрах болохоор чам  шиг баярладаг хүүхэд байдаг болов уу" гэв. Охин хариуд нь "Байгаа, байгаа. Манай өдөр өжүүлэхийнхэн бүгдээрээ баярлана" гэж байнаа. Хөгжөөж байгаад  учрыг нь  яриулснаа  дор сийрүүлье. Таны хариуцсан яаманд харъяалагддаг байгууллагуудын үйл ажиллагаа хэрхэн буйг  нэмэлт хачиргүйгээр хүүхдийн ярьснаар л буулгалаа.

"Өдөр нойр хүрээд унтах гэхээр даалгавараа хийж дуусаагүй  болохоор багш унтуулддаггүй. Бас хэдэн цаг ч болсон хамаагүй  даалгавараа  хийж дууссан цагт л тоглуулдаг.  Ер нь  уйтгартай ш дээ. Олуулаа суудаг болохоор заримдаа тохойгоо ширээн дээр тавьж  бичиж  чадахгүй муухай биччихдэг. Тэгээд ээж муухай бичлээ гэж загнаад л. Эртийд самбар дээрх юм харагдахгүй болохоор нь босоод харсан чинь багш  гаран дээр цохьчихсон... Ширээнүүд нь цэцэрлэгт байхдаа суудаг байсан шийг тийм намхан ширээ болохоор суухад аягүй хэцүү ш дээ... Манай багш буруу бодчихоор "Солиороод буруу бодоод байхын" гээд загнадаг болохоор асуухаасаа  айгаад байдаг юм. Өнөөдөр үсээ сүлжиж явнаа. Тэгэхгүй бол хэнийг "Наад сэрсгэр үсээ сүлжихгүй яасан юм" гээд үснээс нь базаад хоёр тийш нь сэгсрээд байсан" гэх зэргээр олон болохгүй зүйл ярилаа.

Энэ бол ганцхан " Өдөр өнжүүлэх"-ийн асуудал биш. Ийм газрууд олон байдаг. "Өдөр өнжүүүлэх" нь  хэдийгээр эцэг эхчүүдэд ажил төрлөө санаа амар хийх боломж  олгож байгаа ч тэнд бяцхан иргэдийн эрх зөрчигдөж байна.

Хүүхдийн хичээлийн ширээ, сандлаас эхлээд тэнд  стандарт зөрчигдөж байгааг хүүхэд хэллээ. Багшийн үг хэллэг, зан харьцаа,  танхимд хичээллэх хүүхдийн тоо гээд анзаарагдамгүй юм шиг хэрнээ тэнд  боловсролын салбарын стандарт, цаашлаад  хүүхдийн эрх зөрчигдөж байна.

"Өдөр өнжүүлэх" нэртэй хүүхэд харах үйлчилгээгээ эргэж нэг хараарай, сайдаа. Эс тэгвээс хүүхдийн эрх энэ мэтээр зөрчигдсөөр ноцтой асуудал болох вий.

Эх сурвалж: erennews.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609004
0 эможи

Багш
2019-10-08 15:22
Сайдаа Цолмон авгайг зайлуулаачээ заавал багш ажилчдын бослого ажил хаялтанд хүрч байж асуудлыг шийдэх ёстой юу ????
Зочин
2019-10-08 13:24
гоё хэлжээ
Зочин
2019-10-08 12:34
САЙД АА ӨДӨР ӨНЖҮҮЛЭХҮҮДИЙГ ШАЛГАЯ
2019-10-08 10:52
Хүүхдүүдийн эцэг эхээс авсан мөнгөөрөө ямар хоол өгч, яаж хичээлийг нь давтуулж байгааг шалгаж үнэлгээ өгье Энэ маш чухал шүү Боловсролын Сайдаа
keyboard_arrow_up