Газрын тосны үйлдвэр барих хэрэгцээнд 255 га газрыг нэмж авахаар боллоо

2019 оны 10 сарын 02

Arslan.mn

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаас Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн хэрэгцээнд 255 га газрыг нэмж авахаар болжээ. Ингэснээр нийт 400 гаруй га газарт үйлдвэрийн бүтээн байгуулалт хийгдэхээр болсон байна.

Газрын тос боловсруулах үйлдвэрийг анх 150 га талбайд барьж байсныг ийнхүү нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ.

Мөн 2019 оны аравдугаар сарын 8-нд Газрын тосны үйлдвэрийн төмөр зам, автозам, 110 КВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг улсын комисс хүлээж авахаар болсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608768
0 эможи

Зочин
2019-10-02 23:19
Зочин
2019-10-02 13:02
keyboard_arrow_up