Ц.Ганзориг: Ноён ууланд 12 тусгай зөвшөөрөл олгогдсон байснаас “Сентеррагоулд монголия”-ийн 4 лицензийг цуцалсан
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг мэдээлэл хийлээ.
Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг “Засгийн газрын хуралдаанаас Ноён уулыг дархан цаазат газар болгох тогтоолын төслийг хэлэлцэн дэмжлээ. Энэ тогтоолыг УИХ-аас эцэслэн баталбал Ноён уулын байгалийн нөөц болон дурсгалт газрын хилийн заагийг тогтоон дархан цаазат газраар авна.
Ноён ууланд нийт 12 тусгай зөвшөөрөл олгогдсон байснаас “Сентеррагоулд монголия” компанийн ашиглалтын дөрвөн лицензийг цуцалсан. Бусад гурван аж ахуйн нэгжийн 8 тусгай зөвшөөрлийн тухайд бүрдүүлсэн материал болон хууль зөрчсөн асуудал байна гэж үзээд БОАЖ-ийн сайдын зүгээс ЦЕГ-ын дарга болон Шадар сайдаар ахлуулсан Хайгуулын болон ашиглалтын лецинзийг шалгах ажлын хэсэгт албан тоот илгээсэн байна." гэв.