Засгийн газар зарим газрыг улсын тусгай хамгаалалтад авах талаар хэлэлцэж байна

2019 оны 9 сарын 25

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр буюу энэ сарын 25-ны 08.00 цагт эхэлж, 10 асуудал хэлэлцэнэ.

Хуралдаанаар Хуулийн төсөл эгүүлэн татах тухай, Зарим газрыг улсын тусгай хамгаалалтад авах тухай, Ерөнхийлөгчийн гадаад айлчлалын дүнгийн тухай, Монгол Улс, Парагвай Улс хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэнэ. Мөн Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл хэлэлцэх асуудлын жагсаалтад багтжээ.

Түүнчлэн Тогтоолын хавсралт шинэчлэн батлах тухай, Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр-III батлах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608487
0 эможи

Зочин
2019-09-25 13:24
keyboard_arrow_up