“Монголын төмөр зам” ТӨХК иргэдэд 2016-2019 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцууллаа
Монгол Улсын Засгийн газраас иргэдэд төрийн зарим нэг үйлчилгээг нэг цэгээс үзүүлэх, өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлуудыг сурталчилан танилцуулах зорилгоор Чингисийн талбайд “Нээлттэй өдөрлөг”-ийг 9 сарын 16-27-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Энэ өдөр Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулагдаж, “Монголын төмөр зам” ТӨХК 2016-2019онд хийж хэрэгжүүлсэн ажлуудаа ард иргэдэд тайлагнан оролцлоо.
Өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагааны үеэр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Төсөл, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Б.Батцэнгэл хэлсэн үгэндээ:
“....Засгийн газрын үйл ажиллагааг олон нийтэд танилцуулах ажлын хүрээнд энэ өдөр Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа байгууллага, агентлагууд 2016-2020 онд хийсэн бүтээсэн ажлаа ард иргэдэд танилцуулах хариуцлагатай үйл ажиллагааг зохион байгуулж буйд талархал илэрхийлье!
Энэхүү нээлттэй өдөрлөгт “Монголын төмөр зам” ТӨХК оролцож, та бүхэнд хийсэн ажлуудаа танилцуулж байгаа билээ.
“Монголын төмөр зам” ТӨХК 2008 онд үүсэн байгуулагдсан цагаас төмөр замын салбарын хөгжлийг тодорхойлох үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулж, Шинэ төмөр зам төсөл, Тяньжин дахь тээвэр логистикийн төв байгуулах төслүүдийг хэрэгжүүлэх бүхий л арга хэмжээг авч ажиллан, Замын-Үүд дэх Бүс нутгийн логистик төвийг өөрийн эзэмшилд хүлээн авсан төдийгүй, Төмөртэй өртөөний төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагааг амжилттай эрхлэн явуулж байна.
Монгол Улсын Их Хурал 2010 онд 32 дугаар тогтоол гаргаж “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ыг баталсан.
Уг бодлогод Монгол улсад шинээр 6600 гаруй км төмөр замыг 3 үе шаттайгаарбарихаар заасан бөгөөдүүний эхний үе шатны1100 км төмөр замын хэсэгт Тавантолгой-Зүүнбаянчиглэлийн 414.6кмтөмөр замын суурь бүтцийг барьж байгуулахаар тусгасан.
2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 135 дугаар тогтоол гарсан.
Тус төслийн Ерөнхий захиалагчаар “Монголын төмөр зам” ТӨХК, Төмөр замын доод бүтцийнажлын ерөнхий гүйцэтгэгчээр Зэвсэгт Хүчний Жанжин Штаб , Төмөр замын дээд бүтцийн ажлын гүйцэтгэгчээр “Улаанбаатар төмөр зам”ХННтус тус ажиллаж байна.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын шав тавих ёслолын ажиллагааг 2019 оны 5 сарын 24-ний зохион байгуулсанбаМандах талаас 240-290 км хооронд 50 км, Зүүнбаян талаас 370-414,6 км хооронд 44,6 км төмөр замын барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байна.
Өнөөдрийн байдлаар “Монголын төмөр зам” ТӨХК нь 361км урт төмөр замын ажлын зургийг боловсруулж бэлэн болгосон.
2019 онд хийж гүйцэтгэх төлөвлөгөөний дагуу 240-290 км хооронд 5 гүүр, 71 дугуй болон дөрвөлжин хоолойн зураг төслийг боловсруулсан.Зүүнбаян талаас 44,6км хүртэл эхний 3гүүрбарих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж гэрээ байгуулан барилга угсралтын ажлыг эхлүүлсэн бөгөөдгүүрхоолойн зураг төслийг хийж гүйцэтгэжбайна.
Өртөө, зөрлөгийн барилгын зураг төслийг боловсруулж, хянаж баталгаажуулсны үндсэн дээр 6 дугаар зөрлөгийн барилгын ажлыг эхлүүлээдбайна.
Төмөр замын бетон дэр үйлдвэрлэж, нийлүүлэх үндэсний 2 компанитай гэрээ байгуулан ажиллаж, өнөөдрийн байдлаар 18000 ширхэг бетон дэр үйлдвэрлэсэн зэрэг шинэ төмөр замын бүтээн байгуулалт төлөвлөгөөт хугацаанд амжилттай гүйцэтгэгдэж буйг дурдахад таатай байна.
Мөн “МТЗ” ТӨХК-ийн БНХАУ-ын Тяньжин хотод “Тээвэр логистикийн төв” байгуулах төсөл амжилттай хэрэгжиж байна.
Монгол Улсыг далайд гарцтай улс болоход БНХАУ-аас дэмжлэг үзүүлэх, Тяньжин хотын Дунзянь боомтод эдийн засгийн бүсэд 10 га газрыг 50 жилийн хугацаатай, нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр эзэмшүүлэхээр хоёр улсын хооронд 2009 онд санамж бичиг байгуулсан.
Энэхүү санамж бичгийн хүрээнд 2019 оны 05 сарын 26-ны өдөр БНХАУ-ын Тяньжин хотноо тус улсын “Тяньжин порт” төрийн өмчит компанийн охин компани болох "Тяньжин портын эдийн засаг техник технологийн хамтын ажиллагаа" ХХК-тай “Хятад Монголын Олон Улсын Логистик Бүс” хамтарсан компанийгбайгуулж, барилгын ажлыг эхлүүлснийг онцлон дурдахад таатай байна.
Бидцаашид дээрх төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж Монгол Улсын дэд бүтцийн хөгжил, бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулсан, төмөр замын салбарын хөгжлийг тодорхойлогч үндэсний компани болох зорилгыг дэвшүүлэн өөрсдийн бүхий л хүчин чадлаа дайчлан, шинийг эрэлхийлж, оновчтой шийдэл гаргахыг хичээн ажиллаж байна....” хэмээн онцолсон.
Тус нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр:
- Зам, тээврийн салбарын 2016-2019 оны бүтээн байгуулалтыг сурталчилах, 2020 оны бүтээн байгуулалтын талаарх танилцуулга,
- Төмөр замын дуу бүжгийн чуулгын урлагийн тоглолт,
- Автотээврийн салбарын үйл ажиллагааны танилцуулга, сурталчилгаа,
- Төмөр замын салбарын үйл ажиллагааны танилцуулга, сурталчилгаа,
- Авто замын салбарын үйл ажиллагааны танилцуулга, сурталчилгаа,
- Агаарын тээврийн салбарын үйл ажиллагааны танилцуулга, сурталчилгаа,
- Урлагийн тоглолт, азтан тодруулах сугалааны арга хэмжээ,
Иргэд, олон нийтэд үзүүлэх төрийн үйлчилгээ:
- Иргэдийн санал бодлыг сонсох, сонирхсон асуултад мэдээлэл өгөх,
- Иргэдийн дунд санал асуулга явуулах,
- Салбарын байгууллагууд иргэдэд үйлчилгээ үзүүлэх, сурталчилгаа танилцуулга хийх гэсэн үйл ажиллагаанууд зохион байгуулсан байна.