Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна
2019 оны 9 сарын 18
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08:00 цагт эхэлжээ. Хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Тухайлбал,
- Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн барихаар боллоо.
- Хуульд туссан цаг үеийн олон санкц байгаагаас цахим худалдааны улмаас зөрчигдөх эрхийг хамгаалах заалтыг оруулсан байна.
- Бичил уурхайн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталлаа.
Мөн нөхөн сэргээх болон хууль, журам зөрчсөн бичил уурхайнуудыг цуцлах, хууль бусаар олборлолт хийж байгаль орчин сүйтгэсэн иргэн, аж ахуй нэгжид эрүү үүсгэх гэх мэт хариуцлагын асуудлыг орон нутаг, төрийн бүх шатанд чандлан хэрэгжүүлэхийг холбогдох сайд, дарга нарт үүрэг болголоо.
Хуралдаан үргэлжилж байна...
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
608212
0 эможи
Зочин
2019-09-18 12:33
сонирхолтой
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс