Л.Оюун-Эрдэнэ: “Эрэл“, “Хөтөл“ ХК, “ТОСК“ ТӨХК, “Монгол драй милк“ ХХК зэрэг 6 компанийг прокурорын байгууллагад өгч байна
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны асуудлаар яг одоо мэдээлэл өгч байна.
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "ЗГХЭГ-аас Монгол Улсын Ерөнхий прокурорт хандан хоёр бичиг явуулж байна. Төрд хохирол учирч байгаа энэ үед араас нь хэн явах вэ гэдэг нь эргэлзээтэй байсаар ирлээ. Тиймээс төрд гарч байгаа асуудлыг араас нь хөөцөлддөг байвал хөрөнгө шамшигдах, ял завших асуудал багасах магадлалтай. Манайд уг нь хууль байгаа боловч хэрэгжихгүй байна.
Хөгжлийн банкнаас зээл аваад эргэн төлөөгүйгээс болж дахин зээл олгох боломжгүй болоод байгаа.
Монгол Улсын Хөгжлийн банкнаас зээл аваад эргэн төлөөгүй төрд хохирол учруулж байгаа буюу авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй, хугацаат график алдагдсан гэж үзэн "Эрэл", "Хөтөл" ХК, "ТОСК" ТӨХК, "Монгол драй милк", "Капитал банк"-ийг прокурорын байгууллагад өгч байна.
Тухайлбал,
- Хөтөл ХК-161,4 тэрбум
- Мон лаа ХХК-5,6 тэрбум
- Бэрэн групп ХХК–102,4 тэрбум
- ТОСК ТӨҮГ-355,6 тэрбум
- Мак цемент ХХК–166,5 тэрбум
- Кью Эс Си-161,5 тэрбум
- Эрэл–99,5 тэрбум /Байшин үйлдвэрлэх камбинатын төсөл/
- Монгол драй милк–39,4 тэрбум
- Строй инвест –3,2 тэрбум
- Нью хаппи ХХК-1,5 тэрбум
- Монгема ХК-9,9 тэрбум эргэн төлөгдөөгүй байна..." гэв.