Ноосны урамшууллыг килограмм тутамд 1500-2000 төгрөгөөр тооцно

2019 оны 9 сарын 04

Arslan.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар 2011 онд “Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд урамшуулал олгох тухай” журмыг  анх баталж мөрдөх явцдаа хоёр удаа нэмэлт өөрчлөлт оруулжээ. Журам хэрэгжиж, малчдад ноосны урамшуулал олгож эхэлснээр малчдын орлого нэмэгдэж, ноосоо тушаах идэвх сэргэж, үйлдвэрлэлийн хүчин чадал тоо хэмжээ, нэр төрөл, ажлын байр нэмэгджээ. 

Мөн орон нутагт ноос угаах, самнах, эсгий, эсгий эдлэлийн үйлдвэрүүд олноор ашиглалтад орсон нь ажилгүйдлийг бууруулж, ажлын байрыг нэмэгдүүлж, өртөг багатай чанартай бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийг хангахад хувь нэмрээ оруулсаар байна. Цаашид ноос ноолууран түүхий эдийн бүрэн боловсруулалтыг Улсын хэмжээнд 60 хувьд хүргэх зорилт тавьж байна. Иймд урамшууллыг тушааж буй ноосны чанартай уялдуулж, нэмэгдүүлэхээр болов. 

Ноосны урамшууллыг малчны өмнөх жилийн эцсийн мал тооллогын А данс дахь малын тоо, үүлдэрлэг байдал, ашиг шим, ноосны чанарыг харгалзан килограмм тутамд 1500-2000 төгрөг байхаар батлав. Ноос тушаах, урамшуулал олгохтой холбоотой ажлыг аймаг нийслэл, сум дүүргийн Засаг даргын Тамгын газар, орон нутгийн хоршоо нь Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран зохион байгуулж ажиллах юм.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607632
0 эможи

keyboard_arrow_up