Цэргийн дүйцүүлэх алба хаах иргэдийн тооны дээд хязгаарыг тогтоов

2019 оны 8 сарын 28

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаар 2020 онд цэргийн дүйцүүлэх алба хаах иргэдийн тооны дээд хязгаарыг баталлаа.

Цэргийн албаны тухай хуулийн дагуу  цэргийн дүйцүүлэх. албыг зохих журмын дагуу тус тусын аймаг, орон нутагт зохион байгуулж ажиллахыг аймаг нийслэлийн Засаг дарга нарт даалгав.

Батлан хамгаалах бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, иргэн бүрт эх орноо хамгаалах бэлтгэлийг эзэмшүүлэх тэдэнд цэрэг-эх оронч хүмүүжил төлөвшүүлэх зорилгоор цэргийн насны иргэдийг дүйцүүлэх алба хаалгах ажлыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Дүйцүүлэх албанд хамрагдсан иргэд нь орон нутагт батлан хамгаалах үйл ажиллагаанд оролцохоос гадна байгалийн болон нийтийг хамарсан гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, хор уршгийг арилгах, хүн, малын гоц халдварт өвчний үед тогтоосон хорио цээрийн дэглэмийг нийтэд сахиулж ажиллахад дэмжлэг үзүүлэх зэрэгт үүрэг хүлээн оролцох юм. Мөн орон нутагт хэрэгжиж байгаа бүтээн байгуулалтын ажилд идэвхтэй оролцож, орон нутгаа хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607359
0 эможи

Зочин
2019-08-28 14:03
сонирхолтой
keyboard_arrow_up