“Тост, Тосон бумбын ордод үйл ажиллагаа явуулж байсан 8 ААН-ийн тусгай зөвшөөрлийг цуцалсан“

2019 оны 8 сарын 21

Arslan.mn

БОАЖ-ын сайд Б.Цэрэнбат Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.

Засгийн газрын хуралдаанаар, байгаль, экологид сөргөөр нөлөөлж буй 19 ААН-ийн 23 тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай БОАЖ-ын сайд мэдээлэлдээ дурдлаа.

БОАЖ-ийн сайд Н.Цэрэнбат “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. 

Тодруулбал, Онон, Балжийн байгалийн цогцолборт газрын хилийн заагт Хэнтий аймгийн Дадал, Биндэр сумын зарим хэсгийг хамруулан өргөтгөх, Дэвэлийн аралын байгалийн нөөц газрын хилийн заагт Увс аймгийн Ховд, Бөхмөрөн сум, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт орших Ачит нуурыг хамруулан өргөтгөж байгалийн цогцолборт газрын ангиллаар бүртгэнэ. Мөн Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт орших Хомын тал, Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт орших Гутайн даваа-Хөмүүл голын эх зэрэг газрыг байгалийн цогцолбор газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах юм. Түүнчлэн, Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын өргөтгөлөөр Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших Хан уул орчмын газрыг хамруулжээ.

Харин Алтан хөхий уулын байгалийн нөөц газрын хилийн заагт Ховд аймгийн Мянгад сумын зарим хэсгийг хамруулан өргөтгөхөөр болсон байна. Мөн Баянхонгор аймгийн Гурванбулаг, Завхан аймгийн Отгон сумын нутагт орших Хөх нуур-Бумбат орчмын газрыг байгалийн нөөц газрын ангиллаар, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр, Баян-Адрага сумын нутагт орших Хурх-Хүйтний хөндий орчмын газрыг байгалийн нөөц газрын ангиллаар, Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших Баянхонгор хайрхан уулыг дурсгалт газрын ангиллаар авахаар тогтоолыг төсөлд тусгажээ. Үүнээс гадна тогтоолын төсөлд Орхоны хөндийн байгалийн цогцолбор газрын хязгаарлалтын бүс дэхь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын төв орчмын 3090.16 га газрыг улсын тусгай хамгаалалтаас чөлөөлсөн байна.

Ингэснээр нийт зургаан аймгийн 13 нутаг дэвсгэрийг хамарч байгаа усын тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хэмжээ 1.2 сая га-гаар буюу нийт газар нутгийн 0.83 хувиар нэмэгдэж 32.8 сая га газар улсын тусгай хамгаалалтад авагдаж байна. 

Энэ дунд Архангай аймгийн Цэнхэр суманд үйл ажиллагаа явуулж буй "Монгол газар" компанийн эзэмшиж байсан нийт 13 тусгай зөвшөөрлийг цуцалсан. Эдгээр 13-аас зөвхөн дөрөв нь л байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулсан. Гэхдээ үйл ажиллагаа явуулахдаа Байгаль орчныг хамгаалах тухай, Ашигт малтмалын тухай хуулиудыг зөрчсөн гэдэг үндэслэлээр тусгай зөвшөөрлийг нь цуцалсан.

Тост, Тосон бумбын ордод үйл ажиллагаа явуулж байсан найм орчим ААН-ийн тусгай зөвшөөрлийг цуцалсан" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607066
0 эможи

keyboard_arrow_up