Ц.Даваасүрэн: Орон нутгийн дулааны станцууд өвөлжлтийн бэлтгэлээ хангаж чадахгүй байна
Улсын онцгой комиссын өргөтгөсөн хурал Төрийн ордонд болж байна.
Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явц, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай хэлэлцлээ.
Энэ талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн "Өвөлжилтийн бэлтгэл 70 хувьтай байна. Есдүгээр сарын 15-наас дулаан тавигдана. Дулааны цахилгаан станцын 63 зуух ажилд бэлэн болж байгаа. Өнөөдрийн байдлаар Дулааны станцын өвөлжтийн бэлтгэл 54 хувьтай байна.
Орон нутгийн дулааны станцууд өвөлжлтийн бэлтгэлээ хангаж чадахгүй байна. Ховд 10 хувь,Сэлэнгэ-32 хувьтай өвөлжилтийн бэлтгэлээ хангасан. Тэд жил бүр алдагдалтай ажилладаг. Багануурыг дулааны станцыг зайлшгүй анхаарах хэрэгтэй байна. Одоогоор 2 тэрбум төгрөгийн алагдал хүлээгээд байгаа.
Энэ сарын 10-ны байдлаар шахмал түлшний түүхий эдийн нийт 700 мянган тонн нөөц байна. Шахмал түлш 150-200 мянга орчим тонныг үйлдвэрлээд байна. Өвөлжилтийн хувьд 600 мянган тонн шаардагдана." гэв.