БНХАУ-ын дэд дарга Ван Чишань-ийн айлчлал өндөрлөв

2019 оны 7 сарын 12

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дэд дарга Ван Чишань-ийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө.

Энэ удаагийн айлчлал нь Монгол, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, Найрсаг, харилцаа хамтын ажиллагааны гэрээний 25 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буйгаараа онцлог байв.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНХАУ-ын Дэд дарга Ван Чишань нар хэлэлцээ хийж, хоёр талын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцсон.

БНХАУ-ын Дэд дарга Ван Чишань Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзсан юм.

Мөн тэрбээр Монголын соёл, түүх, зан заншилтай танилцаж, Үндэсний их баяр наадмын нээлт болон сур, шагайн харвааг үзэж сонирхлоо.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хаймин болон албаны бусад хүмүүс БНХАУ-ын Дэд дарга Ван Чишань-ийг “Чингис Хаан” олон улсын нисэх буудалд үдэж мордууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605827
0 эможи

keyboard_arrow_up