Л.Оюун-Эрдэнэ: ЖАСТ-ын Ш.Батхүү болон түүний хамаарал бүхий хүмүүс 98 орчим тэрбум төгрөгийн хөрөнгөтэй байна
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар яригдаж буй зарим асуудлаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ.
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "ЖАСТ группийн Ш.Батхүүгийн эд хөрөнгийг битүүмжилсэн талаар би өмнө нь хэлж байсан. Өнөөдөр тэдгээрийн жагсаалтыг ил болгох гэж байна. АТГ-т ЗГХЭГ хүсэлт гаргаж, мэдээллийг авсан.
Одоогийн байдлаар Жаст группийн захирал Ш.Батхүү болон түүний хамаарал бүхий хүмүүстэй нь холбоотой 180 орчим объект байна. Нийтдээ 98 тэрбум төгрөгийн хөрөнгө байна гэж үзэж байна.
Ш.Батхүү бол Монгол Улсыг 160 орчим сая ам.долларын төлбөрт унагасан хүн. Уг хохирлыг төлүүлэх Ажлын хэсгийг байгуулсан. Төрийн өмчийн хороог хохирогчоор оруулна. Дахин хуулийн байгууллагад хандана. Энэ хэргийг заавал шийдэх ёстой.
Мөн Хөгжлийн банкнаас зээл аваад эргэн төлөөгүй олон хүн байна. Бүгд л шүүхэд л өгчих гэдэг. Түүнчлэн ХХААХҮЯ дээр байгаа зээлүүдийг судалж байна. Эндээс зээл авсан нэг ч хүн төлөөгүй. Энэ байдлаар явсаар байтал Олон улсын банк, санхүүгийн байгууллага үүнийг мөнгө угаалтын систем гэж хараад эхэлсэн.
Монгол Улсын шүүхээр мөнгө угаалттай холбоотой нэг ч хэрэг шийдээгүй." гэв.
“Жаст” группын нэр дээр байгаа эд хөрөнгийн жагсаалтыг үзнэ үү.
ШУУД ҮЗЭХ: