ЗАСГИЙН ГАЗАР: Хонг Конг дахь Ерөнхий консул С.Эрдэнийг хууль бус бараа тээвэрлэсэн хэргээр эгүүлэн татлаа

2019 оны 7 сарын 03

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэлжээ. Энэ өдрийн хуралдаанаар 40 гаруй асуудал хэлэлцэх юм байна.

Хуралдааны эхэнд БНХАУ-ын Хонг Конг хотод суугаа Ерөнхий консул С.Эрдэнийг хууль бус бараа тээвэрлэлт, наймаа болон хэрэг зөрчилд нэр холбогдсон гэх шалтгаанаар эгүүлэн татлаа.

С.Эрдэнэ нь Вена дахь Элчин сайдын яаманд атташегаар ажиллаж байхдаа тамхи тээвэрлэсэн хэргээр 2004 оны есдүгээр сард ХБНГУ-ын Лейпциг хотын Гаалийн байгууллагад саатуулагдан шалгагдаж байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605538
0 эможи

зочин
2019-07-03 19:22
гадаад явдлын яамны сайд цогтбаатар огцрох хэрэгтэй болж дээ
keyboard_arrow_up