Ч.Улаан сайд эхнэрийнхээ дүүгээр зөвлөхөө хийлгэж, яамныхаа ажлыг “БАЗУУЛСАН” гэв үү?

2019 оны 7 сарын 01

Arslan.mn

Махны салбарт нийтдээ 10 гаруй мянган иргэд ажилладаг бөгөөд өнгөрсөн жил гэхэд 78 мянган тонн буюу гурван сая толгой малыг эцсийн бүтээгдэхүүн болгож экспортолжээ. Харин Ч.Улаан сайдын яриад байгаа малыг амьдаар нь гаргах ажлыг зөвхөн нэг компанид давуу эрхтэй олгосон нь гайхаш төрүүлж байгааг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж онцлож байв. Үйлдвэр хамгийн ихдээ л 50 хүнтэй ажиллана. Гэтэл экспортын үйл ажиллагааг бүх шатанд явуулж буй бүх үйлдвэрүүд хаагдах эрсдэл бий болоод байгаа бөгөөд хаагдсаны дараа Монголд хямдхан үнэ тулгах нөхцөл байдал руу орно гэдгийг мөн хэлж байлаа. Б.Пүрэвдорж гишүүн “ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан  БНХАУ руу явж амьдаар нь гаргах талаар ярилцсан гэдгээ хэлж байсан билээ.

Засгийн газраар хуурай аргаар боловсруулсан мах гаргахад хориг тавиулангуутаа урд хөршид очоод, малыг хөлөөр нь гарах асуудлыг би яриагүй гэж Ч.Улаан сайд хэлж байгаа боловч ойрын эх сурвалжууд үүнийг яагаад баталаад байна вэ?

ХХААХҮ-ийн шинэ сайдтай холбоотой дараагийн “шинэ  хэрэг” босоод ирсэн нь  Ч.Улаан сайдын зөвлөхөөр эдүгээ түүний эхнэрийн төрсөн дүү О.Оюун-Эрдэнэ ажилладаг асуудал.  О.Оюун-Эрдэнэ гэх зөвлөх нь ХХААХҮЯ-нд ихээхэн нөлөөтэй, эрх мэдэлтэй, хувийн ашиг сонирхлоо асуудалд ханддаг  гэх мэдээллийг эх сурвалжууд өгч буй юм.

Ч.Улаан сайдын хувьд эхнэрийн талын хүмүүсийг төрийн албан томилоход идэвхийлэн ажилладаг гэх яриа хөшигний ард гарсаар удаж байна. Парламентад хэдэнтээ сонгогдож, сайдын суудалд үе улиран сууж буй Ч.Улаан сайдаас хүртэл ахуйн хүрээний ийм шунал, эрх ашгийн зөрчил гарч байна гээд бод.

Хятад иргэний нэр дээр байдаг эхнэрийнх нь дүүгийн компани малыг амьдаар нь хил гаргах асуудал яригдсан 2017 онд Замын-Үүдэд тухалж гэнэ. Тодруулбал, Дорноговь аймгийн Замын–Үүд суманд Ч.Улаан сайдын эхнэрийн төрсөн дүү О.Даваасүрэнгийн “Бээжин интосикэйшн интернэйшнл трейд” ХХК хонь, ямааг амьдаар нь экспортлох бэлтгэл ажлаа хэдийнэ хангасан байв 15 мянган мал бордоод, бэлэн болгочихсон. Сайд Ч.Улааны эхнэрийн дүү О.Даваасүрэнгийн “Бээжин интосикэйшн интернэйшнл трейд” ХХК нь БНХАУ-ын “Эрээн” хотод өдөрт 15 мянган бог мал нядлах хүчин чадалтай   ашиглалтад оруулж байгаа тухай мэдээлэл ч цацагдав.

Харин олон нийтийн сүлжээгээр мэдээлэлд ойр байдлаа ашиглана гэдэг чухамдаа энэ дээ гээд шүүмжилэх болсон. Тэгээд боломж гарангуут маш овжиноор ашиглахаар зэхсэн байгаа юм.

Мах магнаг болж, үнэ нь тэнгэрт хадаж буй ийм үед салбар хариуцсан сайд нь хүртэл махны бизнест “ороолцолджээ”. Салбараа тэлэх зорилготой сайд хүн байтлаа энэ чиглэл дэх ААН-үүддээ эрүүлээр өрсөлдөх боломж өгөхгүй манаргаж яваа нь хамгаас харамсалтай. Засгийн газрынхаа гишүүний энэ мэт зөрчлийн хажуугаар Ерөнхий сайд дуугүй өнгөрөх үү. Өлгөж авах уу гэдгийг одоо харах л үлдлээ.

Хэрвээ Ч.Улаан сайд энэ маягаараа улайлгүй, цайрчихсан хариу өгөөд, үйл ажиллагааг нь дэмжээд явбал АТГ анхааралдаа авч, арга хэмжээ авахыг хуулиар зохицуулж өгчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
605428
2 эможи

зочин
2020-04-14 18:13
Хайран хүний нэр төр, яаж толгой нь эргэхээрээ ийм новшийн амьтантай суудаг байнаа. Анхнаасаа зорилго нь тодорхой л байж дээ. Муу арга хэрэглэсэн байхаа, бузар хүүхэн юмаа
Иргэх
2019-07-03 15:41
Улааныг огцруулмаар байна. Улааны залуу эхнэрийн хөлд бид үрэгдэх юм байх
Зочин
2019-07-01 22:26
Үнэн бол улааныг Монгол төрөөс хөөж зайлуулах хэрэгтэй
Ичиж амьдар
2019-07-01 18:53
Улаан гэж сайд ямар гээчийн залуу авгай авсан хүн бэ?? Яасан ч олон дүүтэй юм. Дүү нар нь яасан ичдэггүй гарууд байдын. Муу Улаан сайдын нэр нүүрийг ч нэг барах юм. Хуучин эхнэр нь их сайн эмэгтэй байсан. Ухаан муутай шуламтай сууж дээ. Яасан ичдэггүй сдак вэ ??
зочин
2019-07-01 17:40
үнэн бол хѳгшин дошоо оржээ залуу эхнэр ингэх гэж суусан байж таарна ѳѳр яах гэж хѳгшин эртэй суухав дээ
Zochin
2019-07-01 12:51
Пүрэвдорж өөрөө махны үйлдвэртэй түүнтэй холбоотой асуудал хөндөгдөж байгаа болохоор тийм мэдэгдэл хийсэн.
keyboard_arrow_up