Засгийн газар яг одоо хуралдаж байна
2019 оны 6 сарын 28

Засгийн газар өнөөдөр /2019.06.28/ хуралдаж байна. Өнгөрсөн Лхагва гаригт хуралдах байсан ч гишүүд тойрогтоо Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн танилцуулах уулзалттай байсан учраас ийнхүү өнөөдөр хуралдаж байгаа юм.
Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.
| № |
Хэлэлцэх асуудал |
Засгийн газрын гишүүн | |
| 1. | Хөрөнгө гаргах тухай | Ө.ЭНХТҮВШИН | |
| 2. | Хөрөнгө гаргах тухай | Ө.ЭНХТҮВШИН | |
| 3. | Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай | Ө.ЭНХТҮВШИН | |
| 4. | Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн тухай | Ө.ЭНХТҮВШИН | |
| 5. | Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай | Л.ОЮУН-ЭРДЭНЭ | |
| 6. | Концессын гэрээ байгуулах, зөвшөөрөл олгох тухай | Л.ОЮУН-ЭРДЭНЭ | |
| 7. | Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай | Л.ОЮУН-ЭРДЭНЭ | |
| 8. | Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төслийн тухай | Л.ОЮУН-ЭРДЭНЭ | |
| 9. | Хэлэлцээр байгуулах тухай | Л.ОЮУН-ЭРДЭНЭ | |
| 10. | Ерөнхий консулыг эгүүлэн татах тухай | Д.ЦОГТБААТАР | |
| 11. | Төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн хязгаар батлах тухай | Ч.ХҮРЭЛБААТАР | |
| 12. | Төрийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай | Ч.ХҮРЭЛБААТАР | |
| 13. | Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжавын санаачлан боловсруулсан Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөлд өгөх Засгийн газрын санал дүгнэлтийн тухай | Ц.НЯМДОРЖ | |
| 14. | Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол нарын санаачлан боловсруулсан Итгэлийн зээл олгох тухай хуулийн төсөлд өгөх Засгийн газрын санал дүгнэлтийн тухай | Ц.НЯМДОРЖ | |
| 15. | “Горим батлах тухай” | Ц.НЯМДОРЖ | |
| 16. | Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай | С.ЧИНЗОРИГ | |
| 17. | Нийслэлд 2019 онд иргэнд газар өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай | Х.БАДЕЛХАН | |
| 18. | Ой тэмдэглэх тухай | Ё.БААТАРБИЛЭГ | |
| 19. | Бусад асуудал* | У.ХҮРЭЛСҮХ | |
| Танилцуулах асуудал | |||
| 20. | Монгол Улсын Шадар сайд олон улсын чуулга уулзалтад оролцсон дүнгийн талаар | Ө.ЭНХТҮВШИН | |
| 21. | Хөөт аж үйлдвэрийн парк төслийн хүрээнд Үндэсний хөгжлийн газраас гаргасан санал дүгнэлтийн талаар | Л.ОЮУН-ЭРДЭНЭ | |
| 22. | Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих сангийн хүрээнд хэрэгжүүлэх орон нутгийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийн талаар | С.ЧИНЗОРИГ | |
| 23. | 2019 оны хаврын тариалалтын урьдчилсан дүнгийн талаар | Ч.УЛААН | |
| 24. | Цахилгааны тарифын хөнгөлөлтөөс үүссэн өр төлбөрийн талаар | Ц.ДАВААСҮРЭН | |
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
605346
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
