Монгол Улсын Ерөнхий сайд хатагтай Бу Шяолинийг хүлээн авч уулзав

2019 оны 6 сарын 27

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын ӨМӨЗО-ны Тэргүүлэгч хатагтай Бу Шяолинийг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ ӨМӨЗО бол Монгол Улс, БНХАУ-ын хооронд харилцаа хамтын ажиллагааны гүүр болж ирснийг онцлон тэмдэглээд үүгээр дамжин худалдаа, эдийн засаг, соёл урлаг, боловсрол, шинжлэх ухаан, ард иргэд, хүүхэд залуучуудын гээд бүхий л салбарын харилцаа, солилцоо, хамтын ажиллагаа тогтмол идэвхитэй өрнөж байна гэв.

Худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны хувьд  тасралтгүй өргөжин хөгжиж ирсэн. Монгол Хятадын худалдааны хэмжээ 2018 оны байдлаар 8,4 тэрбум ам.долларт хүрч Монгол Улсын нийт  худалдааны 67,7 хувийг эзэлж байгаа бөгөөд 2020 онд 10 тэрбум ам. долларт хүргэх зорилтыг биелүүлэхийн тулд ӨМӨЗО-той худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж, нягт хамтран ажиллах зорилтыг Монгол Улсын Засгийн газар  тавин ажиллаж буйг хэлэв.

Сүүлийн жилүүдэд Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хамтын ажиллагаа бүхий л салбарт гүнзгийрэн хөгжиж, хоёр талын өндөр дээд түвшний харилцан айлчлалуудын үеэр ярилцаж тохиролцсон чухал ажил арга хэмжээ хэрэгжиж байгааг талууд харилцан тэмдэглэв.  Монгол Улс , ӨМӨЗО хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хоёр талын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллаагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой “Монгол- Өвөр Монголын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны форум”-ыг тогтмол зохион байгуулж ирснийг  өндрөөр үнэлж мөн “Монгол-Хятадын экспо” арга хэмжээг гуравдахь удаа Хөххотноо зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байна гэв.  

Монгол Улсын Засгийн газраас хөрөнгө оруулалтын орчинг тогтворжуулах, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, тэдгээрийн хууль ёсны эрх ашгийг хамгаалахад анхаарч, тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. БНХАУ, ӨМӨЗО-оос хийх хөрөнгө оруулалтыг улам бүр нэмэгдүүлэх,  хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулалт илүү татах, дэвшилтэт технологи, инновацийг нутагшуулахыг зорьж байна. Монгол Улсын экспортын бараа бүтээгдэхүүний гол гарц болох Замын-Үүд-Эрээн, Гашуунсухайт-Ганц мод боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлыг ӨМӨЗО-ны Ардын Засгийн газар анхааралдаа авч, зарим боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хамтран хэрэгжүүлэх, 24 цагийн үйл ажиллагаатай,  ОУ-ын зэрэглэлтэй болгох талаар харилцан ойлголцолд хүрнэ гэдэгт итгэж буйгаа  Ерөнхий сайд илэрхийлэв  гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийтэтй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605317
1 эможи

keyboard_arrow_up