Х.Баделхан: Түрээсийн орон сууцны санд 3000 айлын ОРОН СУУЦ байна

2019 оны 6 сарын 20

Arslan.mn

Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээлэл хийлээ.

БХБ-ын сайд Х.Баделхан "1990 онд улсын нийт хүн амын 23 хувь нь Улаанбаатарт амьдарч байсан бол өнөөдөр 60 хувь нь нийслэлд амьдарч байна. Монгол Улсын нийт хүн амын 72 нь хот, суурин газарт амьдарч байна. Тиймээс бид хот төлөвлөлтөд анхаарал тавих шаардлага гарч байна. 

Иргэдийг орон сууцаар хангах хүрээнд орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам гаргасан. Журам гарснаар эхний 5 сарын байдлаар 162 тэрбум төгрөг 2309 зээлдүүлэгчид олгосон. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.5 дахин нэмэгдсэн байна. 

Улаанбаатар хотод Буянт-Ухаа хорооллын 972 айлын орон сууцыг түрээсийн орон сууцаар ашиглахаар Улаанбаатар хотын мэдэлд шилжүүлсэн. Түрээсийн орон сууцны санд 3000 айлын орон сууц байна. Түрээсийн орон сууцны шинчилсэн журамд түрээслэгч байраа өмчилж авах хоёр заалт тусгасан. Тодруулбал,

  • Түрээсийн төлбөр дээрээ сар бүхэн тодорхой хэмжээний нэмэлт төлбөр төлөөд урьдчилгаа 30 хувиа бүрдүүлээд ипотекийн зээлээр байраа авч болно.
  • Таван жилийн хугацаанд байрны төлбөрөө төлөөд түрээсийн байраа өмчилж авч болно." гэв.

Arslan.mn

Засгийн газар өнгөрсөн тавдугаар сард 150 айлын орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхээр баталсан. Бага, дунд орлоготой иргэддээ зориулсан энэ хөтөлбөрийг Улаанбаатар хот болон 21 аймагт хэрэгжүүлнэ. 150 мянган айлын орон сууцны инженерийн шугам сүлжээг БНХАУ-ын 2 сая юанийн буцалтгүй тусламжаар байгуулахаар болсон талаар БХБЯ-аас мэдээллээ.

Arslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605022
1 эможи

keyboard_arrow_up