“Жаст”-ын Ш.Батхүүгийн 52 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжилжээ

2019 оны 6 сарын 19

Arslan.mn

“Жаст” группийн ерөнхий захирал Ш.Батхүү нь “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас зээл авсантай холбогдуулан “Эрдэнэт” үйлдвэрийн эрсдэлийн сангаас 40 сая ам.долларыг "Стандарт" банканд шилжүүлсэн байгаа билээ. Энэ дагуу тус үйлдвэрийн эрсдлийн сангаас дээрх хэмжээний валютыг Стандарт банканд шилжүүлсэн ч манай улсын Засгийн газарт өр төлөгдсөн гэх баримт ирээгүй байгаа гэх мэдээлэл цацагдах болсон.  

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ "Эрдэнэт үйлдвэрийн 40 сая ам.долларыг хэрхэн төлүүлэх вэ гэдэг асуудал үлдээд байна. Өчигдөр ЗГХЭГ-аас АТГ-ын даргад албан бичиг явуулсан.  Ш.Батхүүтэй холбоотой үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжилсэн байна. Нийт 52 орчим тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө битүүмжилсэн. Үүн дээр нэмэгдээд нийтдээ 85-87 тэрбум орчим төгрөгийн үл хөдлөх хөрөнгө Ш.Батхүүгийн эзэмшилд байсан юм байна гэдгийг албан бичгээр ирүүлсэн." гэсэн тайлбар хийлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604989
2 эможи

ard tumen
2019-06-19 23:51
үнэн үү нээрээ юу том луйварчидаа засаг хууль цахз нь яаж ч чаддаггүй ш дэ
Наран
2019-06-19 18:53
За за зав ш дээ
2019-06-19 18:23
ихэнхдээ...
keyboard_arrow_up