ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Б.Ганбатыг томиллоо

2019 оны 6 сарын 19

Arslan.mn

Засгийн газрын хэрэг эрхлэх газар /ЗГХЭГ/-ын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан Г.Баясгалан нь Үндсэн хуулийн цэцийн гишүүн болсон учир ажлаа өгсөн байна.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Б.Ганбатыг томилжээ. Түүнийг Төрийн албаны шинэ хуулийн дагуу шатлан дэвших зарчимаар томилсон бөгөөд  14 хоног үүрэг гүйцэтгэгчээр ажиллах хугацаандаа шалгалт өгч байж жинхлэх аж.

Б.Ганбат нь хуульч мэргэжилтэй. ОХУ-ын Дотоод явдлын яамны академи, Лондонгийн их сургуулийн хуулийн коллеж төгссөн. Тэрбээр өмнө нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэж байсан. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604982
0 эможи

Зочин
2019-06-19 18:55
Өө мундаг залуу тавьсан байна амжилт хүсьё
keyboard_arrow_up