Л.Оюун-Эрдэнэ: Стратегийн ач холбогдолтой гэрээнүүдийг авч үлдээд бусад концессийн гэрээг цуцаллаа
Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлууд болон шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийж байна.
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Тэг хувийн эдийн засаг сэргэх шатандаа орж, ажиллахгүй байсан кран ажиллаж, хүнгүй байсан ресторанууд үйлчлүүлэгчээр дүүрэх хүртэл Засгийн газарт олон саад бэрхшээл байсан. Бид юмыг амархан мартдаг. Дахин ийм үе ирэхийг үгүйсгэх аргагүй. Тиймээс Засгийн газар ил тод ажиллах болно.
2015 оны Ил тодын хууль, банкны салбар бизнес рүү хутгалдан орсонтой холбоотойгоор Монгол Улс саарал жагсаалтад орох эрсдэлтэй байсан. Одоо ч ийм эрсдэл бий. Тиймээс Эрдэнэтийн 49 хувийн асуудал, Стандарт банкны асуудлыг гаргаж байгаа нь үүнтэй холбоотой. Бид ОУВС-д ил тод гэдгээ харуулах ёстой. Монгол Улс нийт 29 тэрбум ам.долларын өрөнд орсон байсан. Үүнийг бага багаар төлж байгаа.
Өнөөдрийн Засгийн газрын гол асуудал концессын гэрээтэй холбоотой. Концессын 20 орчим гэрээ байсан. Зайлшгүй стратегийн ач холбогдолтой гэрээнүүдийг авч үлдээд бусдыг нь цуцлах шийдвэр гаргасан.
Тухайлбал,
- Дорнод аймгийн Дэлгэрэх сумын 130 км зам
- Бага сургууль цэцэрлэгийн концессийн гэрээг цуцлах
- Гангын үйлдвэр барих зэрэг концессийн гэрээг цуцлахаар болсон байна.
Концесс хөгжлийн нэг гарц хэдий ч Засгийн газрын өөрөө шийдэж чадах болон барих ашиглах чиглэлээр концессийг цуцлах нь зүйтэй гэж үзсэн байна.
Харин стратегийн ач холбогдолтой төслүүдийг үргэлжлүүлнэ. Засгийн газраас барих-ашиглах-шилжүүлэх чиглэлд Тавантолгой-Зүүнбаян Хангийн төмөр тэргүүтэй таван тѳслийг үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ." гэв.
ШУУД ҮЗЭХ: