Х.Баделхан: ТҮРЭЭСИЙН зориулалтаар баригдсан орон сууцыг ХОТЫН ДАРГА хуваарилна
Буянт-Ухаа-2 хороололд шинээр ашиглалтад орсон 970 айлын орон сууцыг иргэдэд хэрхэн түрээслүүлэх талаар Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханаас тодруулга авлаа.
БХБ-ын сайд Х.Баделхан "Түрээсийн орон сууцны зориулалтаар Хөгжлийн банкны зээлээр баригдсан орон сууцыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд Нийслэлд шилжүүлсэн. Тус орон сууцыг ямар зориулалтаар иргэдэд хэрхэн хуваарилахыг Нийслэлийн Засаг дарга шийднэ. Буянт-Ухаа-2 хорооллын царцсан орон сууцны барилгыг барих хөрөнгийн эх үүсвэрийг Хөгжлийн банкнаас, дэд бүтцийг тавих зардлыг улсын төсвөөс гаргаж ашиглалтад оруулах асуудлыг яам шийдсэн.
Харин түрээсийн орон сууцаа хэрхэн ашиглуулах, ямар шалгуураар хэн олгох асуудлыг Нийслэлийн Засаг дарга мэднэ. Тухайн орон сууцыг барих санхүүжилтыг Хөгжлийн банк гаргасан. Харин тэр мөнгөө таван жилийн дараа гэхэд бүрэн авах учраас чухам ямар зориулалтаар хэнд хэрхэн олгохоо Нийслэлийн Засаг дарга шийдэх юм. Иргэдэд хэзээ түрээслүүлж эхлэх, сонгон шалгаруулалтыг хэрхэн хийх журмыг Засаг дарга батална.
Мэдээж түрээсийн асуудал шударга явагдах ёстой. Түрээсийн орон сууцыг ашиглалтад оруулсанаар гэр хорооллын янданы тоо буурах ёстой. Ахмад настан, олон хүүхэдтэй өрхүүд бас орох байх. Журмыг нь Нийслэлийн Засаг дарга л гаргах ёстой. " гэв.