С.Чинзориг: Би эрүүл мэндийн шалтгаанаар архи амсахгүй жил болж байна

2019 оны 6 сарын 18

Arslan.mn

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг АН-ын дэд дарга Г.Батхүүг төрийн ордонд нас бардаг өдөр архи уусан эсэх асуудлаар тодруулга өглөө. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг "Тэр өдөр би ордонд байсан нь үнэн. Засгийн газрын хуралдаанд манай яамтай холбоотой гурван асуудлыг оруулж хэлэлцүүлсэн юм. Үдээс хойш Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хамт Хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага байгуулагдсаны 60 жилийн ойн арга хэмжээнд оролцсон. Харин орой нь 18.10 цагаас Корпорэйт зочид буудалд болсон хүлээн авалтад үргэлжлүүлэн ороод тэнд 22.00 цаг хүртэл байсан. Би ер нь эрүүл мэндийн шалтгаанаар архи амсахгүй жил болж байна. Хэвлэл мэдээллээр Ч-ээр эхэлсэн нэртэй УИХ-ын гишүүн  уусан гэх яриа гарчихаж. Ч үсгээр эхэлсэн хоёр хүн байдаг. Тэр нь С.Чинзориг, Б.Чойжилсүрэн хоёр. Би тэгээд Б.Чойжилсүрэн гишүүнтэй уулзаад  “Чойжоо миний хөгшин архи уусан эсэхээ хэлчихээрэй” л гэж хэлсэн. ” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
604936
2 эможи

keyboard_arrow_up