ЗАСГИЙН ГАЗАР: Иргэнд олгох асаргааны тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлнэ

2019 оны 6 сарын 12

Arslan.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар  Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийн хэмжээг тухайн үеийн хүн амын амьжиргааны доод түвшингээс багагүй байхаар шинэчлэх саналыг боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт даалгалаа.

Байнгын асаргаа шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй өрхийн хувьд эх, эцгийн аль нэг нь хүүхдээ асарч, хөдөлмөр эрхлэх боломжгүй, мөн эмчилгээ сувилгааны зардал их байдгийн улмаас өрхийн орлого буурч байна. Эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай хүүхэдтэй эцэг, эхийн ажил эрхлэлтийн түвшинг авч үзэхэд нийт хүүхдийн ээжүүдийн 45, аавуудын 51 хувь нь ажил эрхэлдэггүй байна. Ийм өрхийн 42 хувь нь ядуурлын шугамаас доогуур, 44 хувь нь ядуурлын шугамтай ойролцоо амьжиргаатай гэсэн судалгаа байна.

Байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй иргэдийн асаргааны тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлснээр өрхийн санхүүгийн ачааллыг хөнгөлж, асаргаанд байгаа иргэний өдөр тутмын эм тариа, асаргааны материал авах зардалд нэмэр болно гэж үзэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
2
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
604692
9 эможи

Otgonchimeg
2019-06-17 20:54
Tiim shvv odoo ved hvvhde emchilgeend awch ywah zardal mongo em taria ahuin hereglee gd l mongo ih l heregtei bdag sardaa awdag asargaanii mongo heregleendeech hvrdeggui hvvhdee haraad ajil hiih zawch oldodgui shvv
Tuya
2019-06-13 10:50
Halamjiin mungu nemeh shardlagtai bna
түвшөө
2019-06-12 16:17
хэзээ вэ?
keyboard_arrow_up