ЗАСГИЙН ГАЗАР: АТГ-ын бүтэц, орон тоог шинэчлэх асуудлыг хэлэлцэнэ

2019 оны 6 сарын 12

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр буюу энэ сарын 12-ны 08-00 цагт эхэлж, 21 асуудал хэлэлцэнэ.

Хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Засгийн газар хооронд терроризмтой тэмцэхэд хамтран ажиллах тухай хэлэлцээрийн төсөл багтжээ. Мөн АТГ-ын зохион байгуулалтын бүтэц, орон тоо албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай тогтоолын төсөл, Аймгуудын баяр наадмын хугацааг өөрчлөн тогтоох тухай, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэх аж.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604649
0 эможи

зочин
2019-06-11 18:43
АТГ д ажиллах эрх ёс зүйгүй ѳѳрсдѳѳ урд нь энэ газраа шалгагдаж байсан нѳхдүүд энэ газарт ажилд орчихсон сошиалаар том том яриад байж байна лээ шүү.Урд наад газартаа шалгагдаад арга залиар хэргээ аргалаад бүр ажилд орчихсон нѳхдүүдээ дотоод хяналтаараа илрүүлж халж шоронл хийгээрээ .Шинэ дарга нь анхааралдаа авна биздээ
keyboard_arrow_up