Ч.Улаан: БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр малыг амьдаар нь гаргах асуудал огт яригдаагүй

2019 оны 6 сарын 11

Arslan.mn

МҮХАҮТ, Монголын махны холбоо, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Монголын ноос ноолуурын холбоо хамтран хилээр амьд мал гаргах, экспортлохыг эсэргүүцэж буйгаа илэрхийлэн өнөөдөр мэдээлэл хийсэн. Энэ асуудлаар  ХХААХҮ-ийн сайд Ч.Улаанаас тодруулга авлаа.

Тэрбээр " Энэ сард БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр малыг амьдаар нь гаргах асуудал огт яригдаагүй. Айлчлалын үеэр мах махан бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүн, улаан буудайн гурил, хөх тарианы бүтээгдэхүүн энэ жил экспортод гаргах боломж бүрдүүлэх, ингэхдээ хил гааль, үнэлгээ шинжилгээ харилцан протокол тохирох яриа л гарсан.

Өмнө нь Засгийн газрын 318-р тогтоол гараад хэрэгжиж байсан ажил. Энэ дагуу малыг амьдаар гаргах, ингэхдээ үржлийн бус эр ямаа байх, нөөцийн 20 хүртэл хувийг гаргах чиглэлийг аймгуудын удирдлагуудад өгсөн байгаа. Оорон нутаг өөрөө зохион байгуулна. Одоогоор яамны хэмжээнд яригдах түвшинд хүрээгүй." гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604646
0 эможи

keyboard_arrow_up