Х.Баделхан: Түрээсийн орон сууцыг 5 жилийн хугацаанд түрээслээд цаашдаа өмчилж болно
БХБ-ын сайд Х.Баделхан " Буян-Ухаад 972 айлын орон сууц ашиглалтад орж байгаа. Эдгээр барилгыг түрээслэх шийдвэр Засийн газраас гаргалаа.
Улаанбаатарт 972, Орхон, Хөвсгөл, Говь-Алтай аймгуудад 570 айлын орон сууц буюу нийт 1,542 айлын орон сууц байсныг Хөгжлийн банкны зээлээр барьж дуусгаж байна.
Нийслэлд баригдсан 972 айлын орон сууцыг Улаанбаатар хотын захиргаанд шилжүүлнэ. Хотын захиргаа иргэдэд ямар журмаар, яаж түрээслэхээ шийднэ. Нийтдээ таван жилийн хугацаанд түрээслээд цаашдаа өмчилж болно гэж Засгийн газраас үзсэн" гэв.
Засгийн газрын ээлжит хуралдаан өглөө 08.00 цагт эхэлж, 24 асуудал хэлэлцэхээр хуралдаж байна. Дөнгөж сая түрээсийн орон сууцны талаар авах арга хэмжээг батлав.
Төрийн санхүүжилтээр барьсан 1,542 айлын орон сууц Улаанбатар хот, Хөвсгөл, Орхон, Говь-Алтай аймагт 95-100 хувь ашиглалтад ороод байгаа бөгөөд тэдгээр орон сууцнуудыг түрээслүүлэхээс болсон байна.
Засгийн газар энэ оны дөрөвдүгээр сарын 10-нд 138-р тогтоолоор түрээслэж байгаад дараа нь өмчилж болох журам баталсан. Улсын хэмжээнд орон сууц түрээслэх шаардлагатай 77 мянган айл өрх байна.
Цаашид бодит эрэлтийг хангах зорилгоор түрээсийн орон сууцыг нэмэгдүүлэхээр Засгийн газар ажиллаж байна.
БНСУ-д хийсэн Ерөнхий сайдын айлчлалын үрээр 15 мянган айлын орон сууцны Солонго хорооллын ажил эхэлсэн.
8 хувийн зээлэнд хамрагдах боломжтой 37 мянган айл өрх байгаа нь түрээслээд дараа нь 30 хувиа бүрдүүлэх үедээ өмчилж авах 77 мянган айл өрхийн болон цаашид нэмэгдэх эрэлтийг шат дараатай хангах орон сууцжуулах бодлогыг Засгийн газар баримталж байна.
Энэ талаар БХБ-ын сайд мэдээлэл хийж байна.
ШУУД ҮЗЭХ: