ХНХЯ: Мөнгөн тэтгэмж авах хүсэлтээ гаргасан хүүхдүүдэд зургаадугаар сарын 1-нээс олгохоор боллоо

2019 оны 5 сарын 29

Arslan.mn

Засгийн газрын өнөөдөр /2019-05-29/-ийн хуралдаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой  оруулсан асуудлыг хэлэлцээд мөнгөн тэтгэмж авахаар хүсэлтээ гаргаж, судалгаанд хамрагдсан нэг сая хүүхдэд олгох шийдвэр гаргалаа. 

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2019 оны эхний таван сарын байдлаар нийт хүүхдийн 80 хувь буюу 912 мянган хүүхдэд олгож байгаа юм.

УИХ-ын “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” 2018 оны 40 дүгээр тогтоолын дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагаар дамжуулан хүүхдийн мөнгө авах хүсэлтэй өрхийн судалгааг өнгөрсөн онд зохион байгуулсан. 

Мөн Ерөнхйи сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлж, хүсэлт гаргасан хүүхэд бүрт мөнгөн тэтгэмжийг олгох үүрэг, чиглэлийг өгсөн билээ. Энэ үүргийн дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хүсэлтээ илэрхийлж, судалгаанд хамрагдсан өрхийн хүүхдүүдэд хүүхдийн мөнгө олгох тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж шийдвэрлүүллээ. 

Иймд Хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтээ илэрхийлж, судалгаанд хамрагдсан, Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй, амьжиргааны түвшин нь 670 ба түүнээс доогуур оноотой үнэлэгдсэн өрхийн нэг сая хүүхдэд энэ оны зургаадугаар сарын 1-нээс эхлэн хүүхдийн мөнгийг олгохоор боллоо гэж Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамнаас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
604123
1 эможи

наран тунгалаг
2019-05-29 19:15
хүүхэд мѳнгѳ
keyboard_arrow_up