ЗАСГИЙН ГАЗАР: Шинээр томилогдох Элчин сайдууд

2019 оны 5 сарын 17

Arslan.mn

Засгийн газрын хуралдаанаар долоон улсад шинээр томилох Элчин сайд нарын асуудлыг хэлэлцлээ. Элчин сайдад нэр дэвшигчдийг таницуулж байна.

Монгол Улсаас:

  • Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Бархасын Дорж,
  • Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Жигжээгийн Сэрээжав,
  • Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Шагдарын Батцэцэг,
  • Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нямдоржийн Анхбаяр,
  • Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Түвдэндоржийн Жанабазар,
  • Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр Воршиловын Энхболд,
  • Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамдинсүрэнгийн Даваасүрэн нарыг тус тус томилуулах саналыг хэлэлцэн дэмжиж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Засгийн газрын ээлжит бус хуралдаан яг одоо Төрийн ордонд болж байна. Өнгөрөгч Лхагва гаригт Засгийн газар хуралдах байсан ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх орон нутагт томилолттой байсан бөгөөд өчигдөр орон нутгаас иржээ.

Энэ удаагийн хуралдаанаар ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд тархаад буй сүрьеэгийн асуудал болон махны үнийн өсөлт, махны бизнестэй, холбоотой, хамтарч ажилладаг, нөлөө бүхий хүмүүс махны зохион хомсдол үүсгэсэн байж болзошгүй гэдэг мэдээлэл ирснийг шалгасан ТЕГ-ын даргын мэдээлэл сонсох юм байна.

Мөн хуралдаанаар цаг үеийн асуудлаар мэдээлэл сонсож байгаагаас гадна шинээр томилох Элчин сайд нарын нэрсийг танилцуулах аж. Нийтдээ 10 гаруй улсын Элчин сайдыг шинээр томилох бөгөөд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар долоон улсын Элчин сайдын асуудлыг оруулж иржээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603629
3 эможи

keyboard_arrow_up