Ч.Улаан: УИХ-ын гишүүн, сайд, дарга нарын компанид ЖДҮХС-гаас ЗЭЭЛ ОЛГОХГҮЙ

2019 оны 5 сарын 14

Arslan.mn

Жижиг, дунд үйлдэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гаас зээл олгох журмыг ХХААХҮЯ-наас шинэчлэн боловсруулж, баталжээ. Энэ талаар өнөөдөр тус яамнаас мэдээлэл хийлээ.

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан:

Arslan.mn

"Шинэ журам ЖДҮХС-гийн зээл олгох ажлыг олон нийтэд ил тод, нээлттэй болгоход чиглэсэн байгаа. Журамд Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, агентлаг болон төрийн өмчит үйлдвэр, аж ахуйн нэгжийн дарга, аймаг, нийслэл, сумын Засаг дарга нар, тэдгээрийн гэр бүлийн гишүүдийн хувьцаа эзэмшдэг компанид зээл олгохгүй гэсэн тодорхой заалт тусгасан.

Мөн ХХААХҮ-ийн сайдын шийдвэрээр зээл олгодог байсныг өөрчлөн, ЖДҮХС-гийн Зээлийн хороо шийдвэрлэдэг байх зохицуулалт хийгдсэн. Зээлийн хороо долоон хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд дөрөв нь жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх зорилго бүхий ТББ, мэргэжлийн холбоодод ажиллаж байсан, туршлагатай хүн байна."  гэж мэдээлэв.

Arslan.mn

Монгол Улсын 2019 оны төсөвт ЖДҮХС-гийн зээлийн санхүүжилтэд 47 тэрбум төгрөг хуваарилсан байна. Тус сангаас зээл авах хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжүүдийн материалыг энэ сарын 27-ноос ирэх сарын 10-нд ХХААХҮЯ болон аймаг, нийслэлийн Хөдөө аж ахуйн газарт хүлээн авах юм.

Arslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
603483
1 эможи

Иргэн
2019-05-15 00:05
2020 - н оны сонгуульд зориулсан ээлжит мэх өөр юу ч биш
Туул
2019-05-14 13:58
Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэгчээр Улаан одоо тэдэнд дахин зээл өгөхгүй гэж яриад байх юм. Ичээсэй? Ард түмнийхээ боломжийг дээрэмдчихээд юун шударга ёсы тухай яриад байгаа юм. Хүрэлсүх, ОюунЭрдэнэ , Зандан шатар,Бат зандан нараас ЖДҮ -чид нартайгаа тооцоо хийхийг шаардаж байна. Хэрэв тэднийг хийхүй бол ард түмэн хариуцлага тооцож чадна шүү гэдгийг сануулмаар байна.
keyboard_arrow_up