ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан үүрэг чиглэл өгөв

2019 оны 5 сарын 09

Arslan.mn

Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ч. Улаан  Аймгуудын Хөдөө аж ахуйн газрын дарга нартай өнөөдөр уулзаж, үүрэг чиглэл өгөв. Уулзалтын эхэнд ХХААХҮЯ-ны  газрын дарга нар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бодлого, хэрэгжүүлж буй хөтөлбөр, ажлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Харин Аймгуудын Хүнс хөдөө аж ахуй газрын дарга нар  цаг үеийн болон тулгамдсан асуудлаа салбарын сайдад уламжлав. Тухайлбал  газар тариалангийн техник тоног төхөөрөмж, хүлэмж,  ХХААГ-ын орон тоо бүтэц, мэргэжлийн боловсон хүчин,  ажлын байрны урсгал засварын зардал, тариалан эрхлэлтийг дэмжих сангаас үзүүлэх дэмжлэг, худаг гаргах төсөв, үлийн цагаан оготнотой тэмцэх, ноос болон арьс ширний урамшуулал, ЖДҮХС-ийн зээл олголт, малын сэг зэм устгах, малын угаалга  хийх асуудлыг хөндсөн юм. 

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан “Оготнотой тэмцэх асуудал анхаарал татаж байна. Одоо байгаа боломжоо бүрэн ашигламаар байна. Бэлчээрийн усан хангамжийг сайжруулах чиглэлээр сэргээн засах, онгоц, байшинд нь дэмжлэг үзүүлэх ажлуудыг зохион байгуулахад санал нэгтгэж, бодлого хэрэгжүүлэх нь зүйтэй. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлийн журам шинэчлэгдээд гарч байна. Нийт 47 тэрбум төгрөгийн төсөвтэй. Үүнээс 21 тэрбум төгрөгийг аймгуудад хэрэгжих төсөлд өгнө. Салбар яамны санхүүгийн байдалд хүнд байна. Яамны хэмжээнд 500 тэрбум төгрөгийн авлагатай. 300 тэрбум төгрөгийн өглөгтэй. Цаашдаа бид байнгын харилцан мэдээлэлтэй, видео хурлаа хийж ажиллана” гэдгийг онцлов.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603267
0 эможи

keyboard_arrow_up