Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ

2019 оны 5 сарын 06

Arslan.mn

Барилга хот байгуулалтын яамнаас Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ. Монгол Улсад 1992 онд шинэ Үндсэн хууль батлагдаж газрын харилцааны суурь бодлогыг тодорхойлсон бөгөөд энэ нь газрын харилцааг бүхэлдээ шинэчлэх түүхэн өөрчлөлт болсон гэдэг. Ингэснээр Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн 1994 онд Газрын тухай хуулийг баталсан байдаг. Улмаар газрын эрэлт хэрэгцээ ихэсч, газрын харилцааны нарийн төвөгтэй харилцаанууд шинээр бий болсонтой холбогдуулан газрын шинэтгэлийг эрчимжүүлэх зорилтын хүрээнд 1994 онд батлагдсан Газрын тухай хуулийг 2002 онд нийгэм, эдийн засгийн нөхцөл, шаардлагад нийцүүлэн шинэчлэн найруулж баталж байсан юм. Түүнээс хойш уг хуулиар иргэн аж, ахуй нэгж, байгууллагад газрыг эзэмшүүлэх, ашиглуулах болон түүнтэй холбогдсон харилцааг зохицуулж байгаа бөгөөд шинэчлэн батлагдан хэрэгжиж эхлээд өдгөө 16 жил болжээ. Энэ хугацаанд хотжилт зэргээс шалтгаалан олон зүйл өөрчлөгдсөн тул хуульд ч гэсэн нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага тулгарсан байна.

Эх сурвалж: DNN,MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603073
0 эможи

keyboard_arrow_up