Ё.Баатарбилэг: Байгалийн түүхийн музeйн газар дээр хаадын музeй барина
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгээс Байгалийн түүхийн музeйг Их тэнгэр рүү нүүлгэхтэй холбоотой Засгийн газрын шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг:
Одоо байгаа Байгалийн түүхийн музейн газар дээр санаа зоволтгүй. Хэн ч зарж, дуудлагаар худалдах гээгүй. Суурин дээр нь үүх түүхээ харуулсан хаадын ч гэдэг юм уу музей баригдана. Улсын төсвийн 280 сая төгрөгөөр долоон давхар музейн барилгын зураг гарсан. Энэ зургаар барина. Яагаад одооны музей боломжгүй вэ гэвэл үлэг гүрвэлийн үзмэрүүд багтахгүй. Иймээс олон нийтэд хаалттай байдаг Их тэнгэрийн аманд музейг шилжүүлэн барьж, олонд нээлттэй болгоё гэж шийдсэн юм.
Их тэнгэрийн аманд баригдах Байгалийн түүхийн музей нь нэлээд том бүтээн байгуулалт байх болно. Олон нийтэд үзүүлж чадахгүй байгаа Монгол нутгаас олдсон динозаврууд, АНУ-аас авчирсан Батаар, палеонтологи, геологийн сонирхолтой үзмэрийг үзүүлэх хэмжээний том бүтээн байгуулалт юм. Зураг төсөв нь хийгдэж, бэлэн болсон. Төсөв мөнгөний асуудлыг шийдвэрлэхээр гадаад дотоодын хөрөнгө оруулалт хөөцөлдөж байна.