Засгийн газар стратегийн ач холбогдол бүхий ордуудын асуудлыг хэлэлцэнэ
2019 оны 5 сарын 01
Засгийн газар өнөөдөр буюу тавдугаар сарын 1-нд Төрийн ордонд хуралдаж, 27 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Хуралдаанаар Улсын нөөцөөс улаан буудайн үр гаргаж, нөхөн бүрдүүлэх тухай, Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Консулын газар нээх тухай, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн төсөл, Нийгмийн халамжийн сангийн өр төлбөрийн талаар хэлэлцэх юм. Мөн гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай, “Эрдэнэс-Тавантолгой” компанийн талаар авах зарим арга хэмжээний тухай, Таримал ургамлын үр сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн тухай хэлэлцэхээр төлөвлөжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
602868
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс